Коронавируст халдварын тархалтыг бууруулахаар хатуу хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлан арга хэмжээ авч буй ч иргэдийн зүгээс хариуцлага муутай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагын зүгээс сануулж байгаа. Хатуу хөл хорионы хэрэгжилтийг сайжруулах шаардлага байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө /2021.04.20/ УОК-ын дэргэдэх Шуурхай штаб дээр ажиллахдаа явган хүний хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах талаар ярилаа. УОК-ийн Шуурхай штабын удирдлагын зүгээс явган хүний хөл хөдөлгөөн их байгааг Шадар сайдад мэдэгдэв. Түүнчлэн хүн олон цугладаг байршлууд, хүүхдийн тоглоомын талбайг хаах арга хэмжээ авах шаардлага үүсэж байгааг хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ганц гулсуурнь хогийн бункерийн хажууд. Тгд хаах уу. Гишгэх ч газаргүй бхад