Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 1311 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 24.195 хүрлээ.
Мөн хугацаанд ковидоор өвчилсөн, нэн хүнд оноштэй эмчлүүлж байсан хоёр хүн нас барж, ковидын шалтгаант нас баралт 51 боллоо. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлууд Улаанбаатарт 1214, орон нутагт 94 бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 3520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Та бүхэн анзаарч байгаа бол сүүлийн нэг сарын хугацаанд хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүсийн тоо тогтмол нэмэгдэж, хөнгөн өвчтөний тоо багасч байгаа. Өмнө нь зөвхөн ахмад насныханд халдвар хүндээр тусаж байсан бол сүүлийн үед залуу, идэр насныхны биеийн байдал хүндэрч, хүнд болон маш хүнд өвчтөний тоонд шилжиж байна. Би залуу юм чинь энэ өвчин гайгүй гэж бодож болохгүй. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа өвчтөний тоо 20 хоногийн өмнө 5 дотор багтдаг байдаг байсан бол өнөөдөр 60 гарсан байна" гэдгийг онцлон анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Коммунист МАН ыг тараах мянга мянган үндэслэлийн нэг нь ковидын тархал, өвчлөлт, нас баралт. Ковидтой тэмцэхэд зориулж гадаадаас хандивласан сая сая $ хаачсан бэ? Тарахаасаа өмнө тайлангаа тавиарай.
МАН-ын мэргэн удирдлагаар монгол орон мандан бадарч ирсэн.Сүүлийн 3-5 жилд гарамгай сайн ажиллаад өнөөд ийм болжээ. Оюун-Эрдэнэ мундаг өшөө сайхан болгоноо
БЗД 26 хорооны оркууд хоригдохгүй гэж бослого гаргаж муу үлгэр дуурайл үзүүлсэнээс хойш 40 гаруй хүн нас барж, өдөрт 1000 гаруй халдвар тархлаа\n3 сарын эхээр 200 илүү гарах үеээс хорихгүй гэж бүтэн сар гүрийсэн Оюун-Эрдэнэд хариуцлага тооц. Хатуу хорихгүй 350 дотор барьна гэж бурсан Сумьяабазарт хариуцлга тооц. 300 мянган төгрөг өгчөөд сүүлээ хавчаад зугтлаа 80 оны Мангар пацааныг зайлуул. Төр удирдах гэж тоглоом хийж бна Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй