24 ЦАГТ | Коронавируст халдварын 1311 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 04 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.20)


Өнгөрөгч 24 цагт 10431 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1311 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 24.195 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 12860 болоод байна.

Мөн хугацаанд ковидоор өвчилсөн, нэн хүнд оноштэй эмчлүүлж байсан хоёр хүн нас барж, ковидын шалтгаант нас баралт 51 боллоо.

Нас барсан иргэдийн тухайд:

-75 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдаж, яаралтай түргэн тусламжаар улсын төв эмнэлэгт ирсэн боловч эмчилгээ, үйлчилгээндээ ороод удаагүй нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

-83 настай эрэгтэйгийн хувьд дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдан, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын дутагдал буюу ковидын нэн хүнд оноштойгоор нас баржээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ковидын улмаас эмнэлгүүдэд 3520 хүн эмчлүүлж байгаагаас 2278 хүн хөнгөн байна. Харин 926 хүн хүндэвтэр байгаа бол 253 хүн хүнд, 63 хүний бие маш хүнд эмчлэгдэж байна. Мөн гэрийн ажиглалт тусгаарлалтад хөнгөн хэлбэрээр өвдсөн 5033 хүн байна.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлын 1214 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 20.857 боллоо. Харин мөн хугацаанд орон нутагт 97 тохиолдол бүртгэгдэж, аймаг, орон нутагт бүртгэгдсэн нийт өвчлөл 2764 болж байна.

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Улаанбаатар+1214, (Нийт-20.857)
  • Дархан-Уул+61, (Нийт-364)
  • Эрдэнэт+ 4, (Нийт-312)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-3)
  • Увс+1, (Нийт-19)
  • Ховд+2, (Нийт-182)
  • Хөвсгөл+0, (Нийт-61)
  • Завхан+14, (Нийт-35)
  • Булган+0, (Нийт-73)
  • Архангай+0, (Нийт-254)
  • Баянхонгор+0, (Нийт-76)
  • Өвөрхангай+3, (Нийт-190)
  • Сэлэнгэ+1, (Нийт-354)
  • Төв+7, (Нийт-530)
  • Хэнтий+4, (Нийт-50)
  • Чойр+0, (Нийт-32)
  • Дундговь+0, (Нийт-29)
  • Дорнод+0, (Нийт-15)
  • Сүхбаатар+0, (Нийт-126)
  • Дорноговь+0, (Нийт-59)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top