Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. /2021.04.20/
Халдварын тохиолдол тогтмол өндөр гарч байгааг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээллийн эхэнд санууллаа. Учир нь нийгэмд үл итгэгчид олон байгаа учраас уг өвчнөөс үүссэн нөхцөл байдлыг тогтмол мэдээлж байна гэсэн юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэмийг сахиж гэртээ байгаа иргэдэд талархаж байна гэв.
Сүүлийн 24 цагт нийтдээ 10.431 хүнд шинжилгээ хийснээс коронавирусний 1311 тохиолдол батлагджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 24.195 боллоо. Коронавирусний өвчний нэн хүндрэлээр сүүлийн 24 цагт хоёр иргэн нас баржээ.
Тодруулбал, 75 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй коронавирусний өвчлөлийн хүндрэлээр амиа алдсан байна. 24 цагийн хугацаанд 459 хүн эдгэрснээр, нийт эдгэрэлт 12.860 болжээ.
Сэтгэгдэл ( 0 )