“Тоон мэдээлэл зөрсөн нь өвчтөнүүдэд 24 цагт хүрч амжихгүй байгаатай холбоотой”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар  ээлжит мэдээллээ хийлээ. /2021.04.20/

Ковидын өвчлөлийн талаарх Эрүүл мэндийн яамнаас мэдээлдэг тоонууд хоорондоо зөрөөд байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарах болсон. Тэгвэл үүнд Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. 11:00 цагийн мэдээллээр эмнэлэгт, гэрийн ажиглалтад байгаа, эдгэрч гарсан хүмүүсийн тоог танилцуулдаг.

Тухайн өдөр шинээр танилцуулж байгаа батлагдсан тохиолдлуудад эмнэлгийн байгууллага бүрэн хүрч ажиллаж амжаагүй байдаг учраас эмнэлэгт, гэрийн ажиглалтад байгаа иргэдийн тоон дээр нэмэгддэггүй. Өнөөдөр гэхэд 1311 шинэ тохиолдлыг мөн нэмж оруулаагүй байгаа. Сүүлийн үед батлагдсан тохиолдлын тоо дандаа 1000 давж буй.

Эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөц, чадавхтай холбоотойгоор 24 цаг дотроо хүрч үйлчилж амжихгүй байх асуудлууд үүссэн. Гэхдээ сүүлийн үед зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч, 24 цагийн багууд дүүрэг тус бүр дээр ажиллаж байгаа учраас үр дүн гарч, бүтээмж нэмэгдэж байгаа гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 20

Яагаад коммунист МАН халдварыг нийгэмд өргөн далайцтай тархаах ажил хийгээд байгааг олон нийт зүгээр хараад суугаад байж болохгүй. МАН ыг тараах ажилд уухайлан дэмжиж оролцох ёстой. Амжилт.

0  |  0
Top