Сүүлийн 24 цагт 9 аймагт халдварын тохиолдол бүртгэглээ

2021 оны 04 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.20)


Өнгөрөгч 24 цагт 10431 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1311 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 24.195 боллоо.

Үүнээс 1214 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 20.857 боллоо. Харин мөн хугацаанд долоон аймагт 97 тохиолдол бүртгэгдэж, аймаг, орон нутагт бүртгэгдсэн нийт өвчлөл 2764 болж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ковидын улмаас 3520 хүн эмчлүүлж байгаагаас 2278 хүн хөнгөн байна. Харин 926 хүн хүндэвтэр байгаа бол 253 хүн хүнд, 63 хүний бие маш хүнд эмчлэгдэж байна. Мөн гэрийн ажиглалт тусгаарлалтад хөнгөн хэлбэрээр өвдсөн 5033 хүн байна.

 

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)

 

  • Улаанбаатар+1214, (Нийт-20.857)
  • Дархан-Уул+61, (Нийт-364)
  • Эрдэнэт+4, (Нийт-312)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-3)
  • Увс+1, (Нийт-19)
  • Ховд+2, (Нийт-182)
  • Хөвсгөл+0, (Нийт-61)
  • Завхан+14, (Нийт-35)
  • Булган+0, (Нийт-73)
  • Архангай+0, (Нийт-254)
  • Баянхонгор+0, (Нийт-76)
  • Өвөрхангай+3, (Нийт-190)
  • Сэлэнгэ+1, (Нийт-354)
  • Төв+7, (Нийт-530)
  • Хэнтий+4, (Нийт-50)
  • Чойр+0, (Нийт-32)
  • Дундговь+0, (Нийт-29)
  • Дорнод+0, (Нийт-15)
  • Сүхбаатар+0, (Нийт-126)
  • Дорноговь+0, (Нийт-59)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top