Тархалтын бурууг зохион байгуулалттайгаар ХӨСҮТ рүү чихэж байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч буй.

Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. /2021.04.20/ 

Тэд "Эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд сэвтэх ёсгүй. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Өдрөөс өдөрт өвчлөлийн тоо нэмэгдэж, маш хүнд хүн олноор нэмэгдэж, нас баралтын тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй хүчин зүтгэж, ажиллаж байна. Энэ үед янз янзын мэдээллүүд сошиалаар их гарч байгаа. Эмч, ажилтнуудын нэр хүнд сэвтээд зогсохгүй, эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд сэвтэж байна. Тийм учраас Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албанаас ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хэвлэлийн хурал хийж байна" гэдгийг онцлов.  

Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад, энэ хүнд үед мөрөөрөө ажлаа хийж яваа ажилчдын маань нэр хүндийг сэвтээх үйлдэл хийгдэж байгаа учраас Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо мянга мянган ажилтныхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж байдаг байгууллагын хувьд өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Бид салбарынхаа ажилчдыг 100 хувь сайн ажиллаж байна. Алдаг мадаг гаргаагүй гэж өмөөрөхгүй ээ. Алдаа гаргасан бол тэр хүнтэй нь хариуцлагыг тооцдог байх хэрэгтэй. Цар тахлын үед нойр хоолгүй бараг 2 жил шахам ажиллаж байгаа салбарын нийт 56 мянган гишүүний сэтгэлзүйг битгий унагаач ээ. Битгий нэр хүндийг нь харлуулаач ээ гэдэг үүднээс мэдээллийг өгч байна" гэсэн юм. 

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Баатарчулуун хэлэхдээ “ХӨСҮТ дээр Тагнуулын Ерөнхий Газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт нь орсон нь үнэн, ажиллаж байгаа. Хачирхалтай нь шалгалт орсноос хойш удалгүй Livetv гэдэг хуудас дээр ХӨСҮТ-ийн ажилчдыг буруутгасан нэвтрүүлэг гарлаа. Уг нэвтрүүлэг цацагдсанаас хойш хоёр хоногийн хугацаанд ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд маш хүнд нөхцөлд байна. Өчигдөр миний бие энд нэр дурдагдсан эмч, ажилчидтайгаа уулзсан. Үнэхээр энэ хоёр хоногийн хугацаанд бид ажил дээрээ ажлаа хийх ямар ч хүчгүй, тэнхэлгүй болчихлоо, төвлөрч чадахгүй байна. Бид буруу хийх хүмүүс биш гэдгээ уйлаад хэлж байгаа. Шинжилгээний хариуг өөрчлөх ямар ч боломж байхгүй. Цар тахлын тархалтын дэгдэлтийн бурууг улс төрийн зорилготойгоор, зохион байгуулалттайгаар ХӨСҮТ рүү чихэж байна” гэж мэдэгдлээ. 

Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдод дараах мэдэгдлийг хүргүүлж, хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг хүсэж буйгаа мэдэгдсэн юм. 

Мэдэгдэл нь
 

  1. Гэмт буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж салбарын эмч ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаны эсэргүүцэхийн зэргээ, эмч ажилчид холбогдоод буй асуудлын үнэнийг олж тогтоон салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээх
     
  2. Салбарын ажилтнуудын цалин, илүү цаг зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрд хөдөлмөрийн маргаан үүсгэх
     
  3. Дээрх асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдвэл Нийслэл болон орон нутгийн эмч ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсэж байна гэсэн агуулгатай байв. 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.179.26.180) 2021 оны 04 сарын 29

ХӨСҮТ Ч биш Иргэд ч Буруугүй Халдварын нөхцөо байдлыг ийм байдалд хүргэсэн нь ЗГ ЕС Оюунэрдэнэ Буруутай , Эрдэмтэд Эмч мэргэжилтэнгүүдын Санал санамж Зөвлөгөө Анхааруулгыг Үл ойшоож Эсэргүүцэж байсан Хүн бол ЕС Оюунэрдэнэ юм шүү дээ,

2  |  0
зочин(202.179.26.65) 2021 оны 04 сарын 21

Иргэд өөрсдөө хувийн сахилга батгүй задгай байж бурууг эмч эмнэлгийнхэн рүүгээ чихэх хэрэггүй. Эд нар маань цаг наргүй зүтгэж ядарч унатлаа хичээж байна. Эд сөхөрвөл бид сөхөрнө шүү

0  |  0
Ц(59.153.113.85) 2021 оны 04 сарын 29

МАН буруутай. Амарсайхан. О. Эрдэнэ. Хүрэлсүх хариуцна

3  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 04 сарын 20

Дэлхийд байхгүй 21 хоног хорьж, олон мянган иргэдийг хэн хохироосон юм бэ, үүнээс чинь болж халдвар дотоодод тархаасан нь худлаа юу. Ямар ч шинжлэх ухааны мэдлэггүй хоосон толгой Амбасэлмаа авгай, ХӨСҮТ-ийн захирал асан Нямхүү нар иргэдэд худал мэдээлэл өгч өвчлөл тархах нөхцөлийг бүрдүүлсж байсан нь саяхан шүү. Хариуцлага хаана байна. Ковидоор нас барсан иргэнийг хавсарсан өвчнөөсөө болж үхсэн гэж оношилдог эмч нараас ичиж байна. Төрсөн хүүхнийг нярайтай нь өвлийн хүйтэнд хувцасгүй ачаад явсан ХӨСҮТ-ийн эмч нар, ажилчидын үйлдэл зөв гээд байгаа юм уу. Эд нарыг бид шүүмжлэх эрхтэй.

0  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 04 сарын 20

\nМэдрэл муутай авгай нар хамгаалалтын хувцас өмсчихсөн ам нь онгорхой өмнөөс нь бөгс улайчих юм аа. Хүнд үед зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилчидыг хэн ч муулах нь бүү хэл хайрлах л сэтгэл хүмүүст байгаа. Харин тодорхой хэсэг бүлэг нилээдгүй олон тоотой байгаа үл бүтэх, ёс суртахуунгүй эмч ажилчидыг нийгэм шүүмжлэх нь зүй ёсны хэрэг биш үү. Энэ хүмүүсийг хаацайлаад байгааг ойлгохгүй л байна шүү. Хамтраад байдаг юм уу хаашаа юм. Хэн ч зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийг гоочлоогүй гэдгийг мунхаг авгай нар ойлгох хэрэгтэй. ХӨСҮТ маш хангалтгүй ажилласан нь үнэн ш дээ. \n

0  |  0
Зочин (202.9.40.230) 2021 оны 04 сарын 20

Амарсайханы авгай юу болсон бэ? Байлдааны цагийн хууль чинь дарга нарт үйлчлэхгүй юу? Эмч нар боол биш шүү! Бага шиг дээрэлхээрэй!

0  |  0
Зочин (202.9.40.230) 2021 оны 04 сарын 21

Энэ дарганцрууд хамгаалалтын хувцас өмсөөд 10 мин болоод үздээ! Юун ажил хийх юун хүний амь аврах алийгаа алдана даа !Буруутай хүмүүст арга хэмжээ аваад бусдад нь тайван ажиллах боломж олгоочээ! !!Эмч нартаа баярлалаа!

1  |  0
зочин (122.201.22.197) 2021 оны 04 сарын 20

ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИДЫН ҮЭ ХОЛБООНЫ ДАРГА ГЭЭД МЯГМАР Ч БИЛҮҮ ШУНАХАЙ АВГАЙ БАЙСАН СУРАГ БАЙНА УУ?

0  |  0
Иргэн(66.181.181.27) 2021 оны 04 сарын 21

ХӨСҮТ- ийн эмч нараа ард түмэн дэмжинэ. Тэд МАН шиг ЖДҮ хувааж идээгүй , тийм зохион байгуулалт хийх зав ч , зай ч байхгүй.

2  |  0
Зочин(64.119.16.188) 2021 оны 04 сарын 20

Баянзүрхын 26 хороо ямар хамаатай байсын яагаад бусад дүүрэгт биш дандаа баянзүрх гээд байгаа нь ХӨСҮТ -ойр болохоор ийм явдал болоод байгаан биш үү.Гэхдээ НОК,НЭМГ,МХЕГ,баянзүрх дүүрэг,ДОК,ДЭМГ,ДМХ яагаад энэ дүүрэг хороол дээр хатуу анхаараагүйг ойлгохгүй байна.Харин ч улам тараах санаатай нөхдүүд энэ дүүрэг хороодод амьдарч байгаа бололтой.Жнь:Хятад оршин суугчид г.м

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
дорж(139.5.216.245) 2021 оны 04 сарын 20

баттөр гэж юм бгаа биз дээ ажилчиддаа өмөөрч үг хэлж чадахгүй ш дээ наад хүн ийм л хүн өдийд Нямхүү байсан бол ажилчиддаа өмөөрч бгаа шүү

0  |  0
ERGUU DARGA NARAAS B(103.212.116.146) 2021 оны 04 сарын 20

NAAD MEDREL MUUTAI DARGA NARIIN UGIIG BUU TOO EMCH SUVILAGCH NARAA.ARD TUMEN TA NARIIG HAIRLAJ HUNDETGEJ BAIGAA,HAMAG BURUUG ERGUU DARGA NAR HIUISEN

0  |  0
MEDREL(103.212.116.146) 2021 оны 04 сарын 21

HALDVAR TARAASAN GOL BURUUTAN BOL OYUNERDENE,AMARSAIHAN 2 SHUU DEE.HOL HORIO ECSEE HURTEL TOGTOOHGUI GEJ YU GESEN UG VE,MEDREL MUUTAI YUM UU ED NAR CHIN

2  |  0
CCC(103.212.116.146) 2021 оны 04 сарын 20

AMARSAIHAN GEGCH HULGAICH TSARALSAN MAL EMCH NARIIG OORTEIGEE ADILHAN HULGAICH GEJ BODOJ.EMCH NAR BOL CHAMAAS MEDLEG BOLOVSROLOOR TOHOI ILUU

0  |  0
яг үнэн шүү(66.181.191.29) 2021 оны 04 сарын 20

МАН ЭМ-ийн өндөр дүнтэй төсөл хөтөлбөрөө өөрийнхөө төлөөний хүнээр асар их мөнгө хөрөнгө завшичихаад түүнийгээ дарах дараагийн мөнгө угаалтаа хийхийн тулд багаараа ажиллана гэх нэрийдлээр эмч гэх эрхэм нэр зүүсэн арилжээн сэтгэхүйтэй нөхдөөр том эмнэлгүүдийг дүүргэсээн.. Ингэхдээ жинхэнэ хүний төлөө насаараа зүтгэсэн ахмад эмч нараа хоцрогдсон, хөгшин гэж хомроглон халсаан. Үр дүн н өнөөдөр ийм л байна. МАН-ын дарга Хүүк эмч эрхэм нэрээр хуягласан нэр наймаачин вирус бөөрөнд нь нэвт наалдсаан.

0  |  0
darvin(202.55.180.58) 2021 оны 04 сарын 20

emch nariin amidral mash hun d bnaa ger oton ami amidarlaa zolioclon baij orgocon tangaragtaa unench emc cubilagch naraaraaa baharhaj bn mongol ardiin zuir ugend tevdej yvahad tevneer tucal gej ug baidagdaa hund uram ogch curmaar um

0  |  0
АМЬ АВАР(64.119.22.43) 2021 оны 04 сарын 21

МАН тэгэж л амиа аварах гэж байгаам даа. Имй нохойнууд

1  |  0
Зочин(64.119.16.27) 2021 оны 04 сарын 20

Нийгмээрээ хашгиралдсан биз дээ Хол хорио тогтоож болохгуй олсож турж ухлээ гэж Твитерт юу болж байлаа Одоо хол хориог сунгах хэрэгтэй Сунгах тухай шийдвэр гармагц эсэргууцэж хашгирлдаж эхлэгэ Тэрийг тоох хэрэггуй ээ Твитерт орилдог нь цатгаланчууд шуу Унэхээр хоолны монгогуй хумуус нь дуугарахгуй байгаа юм Тэдэнд хунсний талон тараах ажлаа ургэлжлуулэх хэрэгтэй

0  |  0
би(202.9.40.36) 2021 оны 04 сарын 20

БЗД 26 хорооны оркууд хоригдохгүй гэж бослого гаргаж муу үлгэр дуурайл үзүүлсэнээс хойш 40 гаруй хүн нас барж, өдөрт 1000 гаруй халдвар тархлаа\n3 сарын эхээр 200 илүү гарах үеээс хорихгүй гэж бүтэн сар гүрийсэн Оюун-Эрдэнэд хариуцлага тооц. Хатуу хорихгүй 350 дотор барьна гэж бурсан Сумьяабазарт хариуцлга тооц. 300 мянган төгрөг өгчөөд сүүлээ хавчаад зугтлаа 80 оны Мангар пацааныг зайлуул. Төр удирдах гэж тоглоом хийж бна Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй

0  |  0
Top