Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр (2021.04.20) хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдыг коронавирусний эмчилгээнд дайчлах талаар уулзалтыг хийжээ.
Нэмэлтээр гаргах эмнэлгийн жагсаалтыг төлөвлөж, ажиллах хүний нөөцийг хэлэлцэж шийдсэн ба Улсын онцгой комиссын шуурхай хурлаар хэд хэдэн асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр болжээ.
Сануулахад, сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 1311 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 24.195 хүрлээ.
Мөн хугацаанд ковидоор өвчилсөн, нэн хүнд оноштэй эмчлүүлж байсан хоёр хүн нас барж, ковидын шалтгаант нас баралт 51 боллоо. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлууд Улаанбаатарт 1214, орон нутагт 94 бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 3520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )