24 ЦАГТ | Ковидын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

2021 оны 04 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.21)


Өнгөрөгч 24 цагт 15.005 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 25.364 боллоо. Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13.346 болоод байна. Эдгэрч гарсан хүмүүсийн 333 нь эмнэлгээс, бусад гэрээс байна.

Эмнэлгүүдэд 3658 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн-2166 (59.2%)
  • Хүндэвтэр-1164 (31.8%)
  • Хүнд-270 (7.4%)
  • Маш хүнд-58 (1.6%)

 

Мөн хугацаанд ковидын улмаас таван хүн нас барж, нас баралтын тоо 56 болсон харамсалтай мэдээ байна.

Нас барсан иргэдийн тухайд:

  • 71 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 08-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
  • 36 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
  • 93 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 01-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
  • 83 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 05-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
  • 65 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 20-нд онош нь батлагдаж, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барж байгаа хүмүүсийн хувьд хавсарсан суурь өвчтэй, тэн дундаа таван цулын хавсарсан өвчтэй хүмүүс илүү өртөж, нас барах эрсдэл өндөр байна гэдгийг эмнэл зүй, эмчилгээ хийж байгаа эмч нар ярьж байна. Эдгээр хүмүүс нь бөөр, зүрх судас, диализийн аппаратад ордог, амьсгалын замын суурь өвчтэй гэх мэт байна.


Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1039 нь Улаанбаатарт хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 21.896 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар нэгээр нэмэгдэж 85 болсон. Харин орон нутагт 129 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн халдвар 2893 болж байна.

 

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Улаанбаатар+1039, (Нийт-21.896),
  • Дархан-Уул+21, (Нийт-385), Эмэнэлгт нийт 142 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн-136, хүндэвтэр-5, хүнд-1
  • Эрдэнэт+ 3, (Нийт-315), Нийт 93 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хөнгөн-72, хүндэвтэр-21
  • Баян-Өлгийн +2, (Нийт-5), Хөнгөн-1, хүндэвтэр-3, хүнд-1 хүн байна.
  • Увс+7, (Нийт-26), Эмнэлэгт эмчлүүлж байгаа 20 хүнээс хөнгөн-18, хүндэвтэр-2
  • Ховд+9, (Нийт-191), Нийт 96 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн-87, хүндэвтэр-4, хүнд-4, нэн хүнд-1
  • Хөвсгөл+0, (Нийт-61), Эмнэлэгт эмчлүүлж байгаа 14  хүнээс хөнгөн-7, хүндэвтэр-5, хүнд-2
  • Завхан+23, (Нийт-58)
  • Булган+0, (Нийт-73), Нийт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн-8, хүндэвтэр-1
  • Архангай+1, (Нийт-255), Одоогоор 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн-75, хүнд-3, хүндэвтэр-1байна.
  • Баянхонгор+0, (Нийт-76), Нийт 22 иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хөнгөн-19, хүндэвтэр-3,
  • Өвөрхангай+4, (Нийт-194), Нийт эмнэлэгт байгаа 31 хүнээс хөнгөн-30, хүндэвтэр-1
  • Сэлэнгэ+2, (Нийт-356), Эмнэлэгт нийт 49 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн-47, хүндэвтэр-2
  • Төв+30, (Нийт-560), Аймаг, сумын эмнэлгүүдэд нийт 168 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн-114, хүндэвтэр-52, хүнд-2
  • Хэнтий+2, (Нийт-52), Эмнэлэгт 28 хүн хөнгөн хэлбэрээр эмчлүүлж байна.
  • Чойр+3, (Нийт-35), Нийтдээ 21 хөнгөн хүн хэвтэн эмчлүүлж байна.
  • Дундговь+6, (Нийт-35), Хөнгөн-31, хүндэвтэр-4 хүн хэвтэн эмчлүүлж байна.
  • Дорнод+5, (Нийт-20), Нийт хөнгөн хэлбэртэй 16 хүн хэвтэн эмчлүүлж байна.
  • Сүхбаатар+11, (Нийт-137), Эмнэлэгт 77 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн-64, хүндэвтэр-9, хүнд-3, нэн хүнд-1
  • Дорноговь+0, (Нийт-59), 1 хүн хөнгөн хэлбэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Top