Сүүлийн 24 цагт 15.005 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 25.364 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас таван хүн нас барж, нас баралтын тоо 56 болсон харамсалтай мэдээ байна.
Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы энэ үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлжээ.
Харин Улсын Онцгой комисс хатуу хөл хориог 7 хоног сунгах саналтай байгаа аж. Хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй тул хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр орой болох Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжлахаар болжээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнөөдөр (2021.04.21) хөл хорио ба халдварын тархалтын талаар мэдээлэл өглөө. Хөл хорионы үед хөдөлгөөнийг хязгаарлах нь тархалтад гол нөлөөлнө гэдгийг тэрбээр тодотгов.
Тэрбээр "Эрүүл мэндийн байгууллагаас энэ удаагийн хөл хорионы хугацааг 28 хоног байхаар анх санал оруулсан. Харин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы энэ үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас дахин хатуу хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлээд байна.
Хөл хориогүй, вакцин хийгдэхгүй бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ
Хэрэв хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 25-наар дуусгавар болговол ковидын нэг өдөрт бүртгэгдэх тоо 1400 орчим байхаар тооцооллыг тархвар зүйн судалгаа харуулж байна.
Хатуу хөл хориог 7 хоногоор сунгаж, тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлүүлсэн тохиолдолд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 орчимд хүрч буухаар байна.
Харин тавдугаар сарын 9-нийг хүртэл буюу дахин 14 хоногоор хатуу хөл хориог сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэхээр судалгааны дүн гарсан. Хөл хориог цуцалсны дараа тархалт бага зэрэг өснө. Гэхдээ тэр өсөлт эргээд буурах дүр зурагтай. Хөл хориог сулруулахдаа анхаарах шаардлагатай.
Хэрвээ ямар ч хөл хорио тогтоохгүй, вакцин хийгдэхгүй байх юм бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. Хөл хорионы хугацаа урт байх тусмаа халдварын тархалт тууштай буурна" гэв.
Сэтгэгдэл ( 10 )
Хүний амь нас эрүүл мэндээс илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй. Иймд төр нь иргэдийн эрхийг хамгааалах үүргээ биелүүлж хатуу хориог доод тал нь14 хоног, болвол 21-30 хоног сунгаж байж, энэ цар тахлыг давж гарна. Хүний амь нас эрүүл мэндийг мөнгөнөөс дор үзвэл цар тахал, эдийн засаг аль алийг нь давж гарч чадахгүй болохыг иргэд, төр аль аль нь анхаарч зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
chooson chorigdochgui schuu
Сараар сунгах хэрэгтэй 14хоног хангалтгүй
Сунгаад чангалаад вакцинаа хий гүйцээ
Хол хориог 6 сарын 1 хуртэл сунгаа Оор аргагуй 14 хоног сунгахад одортоо 600 аад залдвар илэрнэ гэж Халдвартын орлогч ярилаа ш дээ оноодор 600 байсан халдвар ямар тургэн мянга болж байгааг бид харлаа ш дээ Хоолны монгогуй хумууст тусламж узуулээд бусад нь оорсдийгоо аргалах хэрэгтэй Дайн болвол яазх байсан юм Монго байхгуй гээд тулаанд орохгуй юу Монголчууд бид дайн дажин зовлон узээгуй арл тумэн шуу Тэр нь ковидын уед их харагдаж байна
chudlaa churaldaad ter YOK, schadar said Amarsaichan chereg alga tanaraas bolj tsag aldaj chaldvar diildechee bailaa . EMYaamnii ajliin taivan chiilguul, bid emchiddee itgedeg. Amarsaichan emch nariig zagnaj daramtalchaa zogsoo
chudlaa churaldaad ter YOK, schadar said Amarsaichan chereg alga tanaraas bolj tsag aldaj chaldvar diildechee bailaa . EMYaamnii ajliin taivan chiilguul, bid emchiddee itgedeg. Amarsaichan emch nariig zagnaj daramtalchaa zogsoo
СУНГА
УОК, Засгийн гэж нэг л их хуралдсан баагийнууд. Үйл явдалд бодит дүгнэлт өгч шуурхай арга хэмжээ авч чаддаггүй мал царайлсан коммунистууд. Мөнгөний шуналаас өөрийг мэддэггүй батганууд.
сунгах нь зөвөө халдварын тоо нас барагсдын тоо буурахгүй байншдээ бүгдээрээ тэвчээд хол хорионы үр дүнг үзэх хэрэгтэй