КОВИД: Улаанбаатарт 1039, орон нутагт 129 тохиолдол нэмэгдлээ

2021 оны 04 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэлээ.

(2021.04.21)


Өнгөрөгч 24 цагт 15.005 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 25.364 боллоо. Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13.346 болоод байна. Эдгэрч гарсан хүмүүсийн 333 нь эмнэлгээс, бусад гэрээс байна.

Мөн хугацаанд ковидын улмаас таван хүн нас барж, нас баралтын тоо 56 болсон харамсалтай мэдээ байна. Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барж байгаа хүмүүсийн хувьд хавсарсан суурь өвчтэй, тэн дундаа таван цулын хавсарсан өвчтэй хүмүүс илүү өртөж, нас барах эрсдэл өндөр байна гэдгийг эмнэл зүй, эмчилгээ хийж байгаа эмч нар ярьж байна. Эдгээр хүмүүс нь бөөр, зүрх судас, диализийн аппаратад ордог, амьсгалын замын суурь өвчтэй гэх мэт байна.

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1039 нь Улаанбаатарт хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 21.896 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар нэгээр нэмэгдэж 85 болсон. Харин орон нутагт 129 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн халдвар 2893 болж байна.

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Улаанбаатар+1039, (Нийт-21.896)
  • Дархан-Уул+21, (Нийт-385)
  • Эрдэнэт+ 3, (Нийт-315)
  • Баян-Өлгийн +2, (Нийт-5)
  • Увс+7, (Нийт-26)
  • Ховд+9, (Нийт-191)
  • Хөвсгөл+0, (Нийт-61)
  • Завхан+23, (Нийт-58)
  • Булган+0, (Нийт-73)
  • Архангай+1, (Нийт-255)
  • Баянхонгор+0, (Нийт-76)
  • Өвөрхангай+4, (Нийт-194)
  • Сэлэнгэ+2, (Нийт-356)
  • Төв+30, (Нийт-560)
  • Хэнтий+2, (Нийт-52)
  • Чойр+3, (Нийт-35)
  • Дундговь+6, (Нийт-35)
  • Дорнод+5, (Нийт-20)
  • Сүхбаатар+11, (Нийт-137)
  • Дорноговь+0, (Нийт-59)

 

 

 

 

Top