Ж.Байгалмаа: Хөл хориог 25-нд дуусгавал өдөрт 1400 тохиолдол бүртгэгдэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2021.04.21/

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хөл хорио ба халдварын тархалтын талаар мэдээлэл  өглөө. Хөл хорионы үед хөдөлгөөнийг хязгаарлах нь тархалтад гол нөлөөлнө гэдгийг тэрбээр тодотгож байна. Эрүүл мэндийн байгууллагаас энэ удаагийн хөл хорионы хугацааг 28 хоног байхаар анх санал оруулсан. Харин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы энэ үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас дахин  хатуу хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлээд байна.

Хөл хориогүй, вакцин хийгдэхгүй бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ

Хэрэв хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 25-наар дуусгавар болговол ковидын нэг өдөрт бүртгэгдэх тоо 1400 орчим байхаар тооцооллыг тархвар зүйн судалгаа харуулж байна.

Хатуу хөл хориог 7 хоногоор сунгаж, тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлүүлсэн тохиолдолд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 орчимд хүрч буухаар байна.

Харин тавдугаар сарын 9-нийг хүртэл буюу дахин 14 хоногоор хатуу хөл хориог сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэхээр судалгааны дүн гарчээ. Хөл хориог цуцласны дараа тархалт бага зэрэг өснө. Гэхдээ тэр өсөлт эргээд буурах дүр зурагтай. Хөл хориог сулруулахдаа анхаарах шаардлагатайг тэрбээр хэллээ.

Хэрвээ ямар ч хөл хорио тогтоохгүй, вакцин хийгдэхгүй байх юм бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Хөл хорионы хугацаа урт байх тусмаа халдварын тархалт тууштай буурна гэв.
 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(139.5.217.163) 2021 оны 04 сарын 22

байгаа вакцинаа ядаж зохион байгуулалттай хийгээч, хумсаа нуусан муур шиг хаана хийж байгаа нь мэдэгдэхгүй хирнээ 11р сургууль дээр гэхэд бөөн очер, юун зай барих, амьдрал шороон дээрээ буугач

0  |  0
Иргэн(124.158.96.15) 2021 оны 04 сарын 21

Чойжамц аа ??!!\nХатуу хөл хориог мэдсээр байж хэдэн төгрөгийн илүү харж хэдэн хуврагууд чинь баячуудын гэрт ном уншиж хөл хорион дэглэм зорчиж явна!!!!энэ хэд чинь сүсэгтэн олны буяанд цадах болоогүй юу ?????????!!!!!!!!!!!!

2  |  0
erdee(66.181.177.71) 2021 оны 04 сарын 21

Udurt l iim ym yriad bhaar haldvaraa yaj tsuulhuu bodoj emchilgeegee hiildee ! Horihgui bol iim too hurne geed l ter Battur biluu? Ta 2 chin arai emch bish ym uzdeg humuus ym uu? Udur 1400 hurne 10 hun uhnee geed baih chin emch hunii amnaas garah ug mun uu???ingej udur bur ireh udriin toog ta togtoogood baidag hun mun uu???

1  |  0
zochin(103.26.193.218) 2021 оны 04 сарын 21

Hul horiogoo odoo zogsoo.Gaduur maskgui beeliigui olnooroo hutgaldaj selguutsen humuus ih baihad hezee ch ene too buurahgui.ajil turluu hiij hedn huuhde tejeemeer bn.dahin hul horivol Say tugrugu ug

2  |  0
irgen(64.119.21.214) 2021 оны 04 сарын 21

udurt 31myanga bolvol sar alaan bolood l zunaas virusgui bolchih yumuu

2  |  0
Зочин (122.201.22.118) 2021 оны 04 сарын 21

Хөл хорио бараг 5дахь удаагаа хииж байна тэгж их гараад байгаа юм бол ард иргэдээ дахиж мөнгө нь тусламж өгөөд бүр 1сар хорих хэрэгтэй шүүдээ 7хоног 14 хоног яаж багасах юм бэ ингэж их гараад хүн үхээд байгаа чинь Хүрэлсүх Сарангэрэл гээд нэг сэтгүүлчиин үёд маш их тусламж өгсөн тэр их мөнгө тусламжын мөнгө хаана байна одоо энэ сонгуульд зориулж гаргаж ирэх гэж байнауу ард түмэнээ боддог нам бишээ зөвхөн энэ өөрсдиигээ бодоод худлаа 300 мянган төгрөгөөр хуураад өнгөрлөө энэ бол зүгээр л 100 долар шүүдээ ядач дахиж хорих юм бол тэр их орж ирсэн тусламжын мөнгөнөөсөө 500 мянга төгрөг тараахёстой

3  |  0
zochin(202.126.89.157) 2021 оны 04 сарын 21

Одоо олон юм хуцалгүй бүх юмаа нээгээл вакцинжуулалтаа хурдалмаар юм. Эсвэл дахиад хүн бүрт 300к өгөөд 14 хоног.

4  |  0
zochin(202.126.89.157) 2021 оны 04 сарын 21

200н case болчоод байхад нь хорио тавихгүй 4р сарын 5н гээл шидэт өдрийг хүлээгээл солиорсоор байгаал албаар 1000 давуулсан. Самарсайхан балай.

1  |  0
зочин(202.179.21.196) 2021 оны 04 сарын 21

Хөл хориог сунгаад энэ өвчнийг дарах хэрэгтэй Төр засаг элдэв эсэргүүцэгчийн үгээр биш эмч мэргэжилтнүүдийг үгийг сонсох хэрэгтэй, Маш шуурхай эрчтэй ажиллах хэрэгтэй

1  |  1
Хүрэл(192.82.75.72) 2021 оны 04 сарын 21

Нэгмөсөн 6сар-1 хүртэл хорио тавиад эрчимтэй буулгах хэрэгтэй. Харин мэргэжлийн баг нь маш сайн шатарын нүүдэлтэй тактик аргачлал дээр суурилан ажил. Ингээд 6-сард өдөрт 20 cases -д аваач!

1  |  0
zochin(202.179.26.205) 2021 оны 04 сарын 21

sungaachee sungaach bid chaldvargui amidarmaar bna

1  |  2
zochin(202.179.26.205) 2021 оны 04 сарын 21

sungaachee sungaach bid chaldvargui amidarmaar bna

1  |  2
zochin(202.179.26.205) 2021 оны 04 сарын 21

sungaachee sungaach bid chaldvargui amidarmaar bna

1  |  2
Top