Өнөөдөр Монголд 50.400 хүн тун "AstraZeneca" вакцин бууна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Өнөөдөр /2021.04.21/ Монгол Улсад  "AstraZeneca компанийн  50.400 хүн тун вакцин буух гэж буйг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ. Тус вакцины өмнөх үлдэгдэл тодорхой хэмжээгээр  бий аж. Түүнчлэн AstraZeneca вакцины хоёр дахь тунг  халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, цагдаагийн алба хаагчдад хийж эхэлжээ.

Уг вакциныг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улс авч буй юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс гурав дахь ээлжийн вакциныг өнөөдөр хүлээн авах гэж байна.

Сануулахад, вакцинжуулалтын явуулын цэг ажиллана гэж УОК-оос мэдээлсэн. Нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг  вакцинжуулалын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангасан байна.

Тухайн автобусуудын  дэргэд  вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах  автобус дагалдах бөгөөд эрүүл мэндийн  үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид, иргэдэд тухтай байдлаар бүрэн тохижуулжээ.

Явуулын цэг нь вакцинжуулалт хийхээс гадна вакцинд хамрагдсан  иргэдийг зөөвөрлөх байдлаар ажиллах юм.

Явуулын цэгийн автобусуудыг нийслэлийн Онцгой байдлын газар бүрэн хариуцаж ажиллана. Дүүргүүдийн хүн ам ихтэй хэсэгт болон алслагдсан хороодуудад вакцинжуулалтын цэг очиж ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top