ЭМЯ-ын өнөөдрийн /2021.04.21/ 11 цагийн мэдээллээр сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Эдгэрч гарсан хүмүүсийн 333 нь эмнэлгээс, бусад нь гэрээр эмчлэгдэж байжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ковидоор өвчилж, эдгэрсэн хүний тоо 13.346 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 3658 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:
Өнгөрөгч 24 цагт 15.005 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 25.364 боллоо.
Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1039 нь Улаанбаатарт хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 21.896 болж байна. Эмнэлгээс шалтгаалах халдвар нэгээр нэмэгдэж 85 болсон. Харин орон нутагт 129 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн халдвар 2893 болж байна.
Мөн хугацаанд ковидын улмаас таван хүн нас барж, нас баралтын тоо 56 болсон харамсалтай мэдээ байна.
Сэтгэгдэл ( 0 )