Коронавирус батлагдсан чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмж

2021 оны 04 сарын 22

Коронавируст халдвар батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмж


-Цаг алдалгүй эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч эмчилгээ эхлэх;

-Халдвараас сэргийлэх, хяналтын дэглэм барих

-Өөрийгөө аль болох тусгаарлах;

-Эрүүл зөв хооллох;

-Сайн унтаж амрах;

-Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух;

-Гэрийн салхивч, цонхыг нээж, агааржуулалтыг тогтмол хийх;

-Цусанд сахар ихсэх, багасах үед гардаг аюултай шинж тэмдгүүдийг мэддэг байх, илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмчид мэдээлэх;

-Биеийн байдлын талаар эрүүл мэндийн ажилтанд тогтмол мэдээлэх;

-Цусны сахар, артерийн даралт, биеийн халууныг тогтмол өөрөө хянаж тэмдэглэл хөтлөн мэдээлэх;

-Эмийн нөөцтэй байх;

Дараах шинж тэмдэг нэмэгдэн илэрвэл шинж тэмдгийг ажиглан тэмдэглэнэ
 

• Амьсгалаа тогтмол тоолж, амьсгал дутагдлын эхний үед илрэх дараах шинж тэмдгүүдийг мэддэг байх. Үүнд:

-Амьсгалын тоо ≥22 удаа/мин

-Ердийн ачааллын үед амьсгаадах

-Цээж давчдах

-Бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй болох

• Цусны сахар бууруулах эмээ эмчийн зааврын дагуу таслахгүй уух;

• Бусад шинж тэмдгийн эмийг эмчийн зааврын дагуу хавсруулан уух;


Цусанд сахар хэт ихсэх үед илрэх шинж тэмдэг
 

-Ам цангах, их шээлгэх, ядарч сульдах зовиурууд хүчтэй илэрнэ.

Авах арга хэмжээ
 

-Цусан дах сахарыг ойр ойрхон үзэж эмчээс зөвлөгөө авна.

-Цусан дах сахарын хэмжээ өндөр байгаа үед комоос сэргийлж их хэмжээний чихэргүй шингэн ууна.

Цусанд сахар хэт багасах үед илрэх шинж тэмдэг
 

-Хөлрөх, өлсөх мэдрэмж төрөх, зүрх дэлсэх, бие сулрах, толгой эргэх, гар хөл салганах, царай цонхийх, толгой өвдөх, уруул ам бадайрч чимчигнэх

Авах арга хэмжээ
 

-Жүрж, алим, усан үзэм зэрэг жимсний шүүс уух буюу 3-4 ширхэг ёотон иднэ.

-Хийж буй аливаа биеийн хүчний ачааллыг зогсооно.

-Шинж тэмдэг арилсны дараа хоол иднэ.

-Цусан дах сахарын хэмжээг дахин шалгана.

-Шалтгааныг олж тогтооно.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top