Халдварын 1328 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа

2021 оны 04 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.22)


Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1328 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 26.692 боллоо. Мөн хугацаанд 426 эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13.772 боллоо.

Сүүлийн 24 цагт ковидын улмаас таван хүн нас барж, нас барсан хүний тоо 61 болсон харамсалтай мэдээ байна. Үүнээс гадна ковидын бус шалтгаанаар нэг иргэн нас барсан. Энэ иргэн нь дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдан, ГСССЗҮТ-д тархины гэмтэлтэйгээр эмчлүүлж байгаад нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Ковидын шалтгаанаар нас барсан иргэдийн тухайд
 

  • 90 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдаж тухайн өдрөө эмнэлэгт хэвтсэн боловч коронавируст халдварын хүнд хэлбэрээр нас барсан байна.
  • 48 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
  • 72 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
  • 61 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
  • 60 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 18-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал
 

  • Улаанбаатарт-1245, (Нийт-23141)
  • Зөөвөрлөгдсөн-3, (Нийт-445)
  • Орон нутагт-80, (Нийт-2973)

Өнөөдийн байдлаар хяналтад байгаа хүн 8929 тохиолдол байна. Үүнээс эмнэлэгт 3789 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 5140 иргэн байна. Харин тандалт судалгаа буюу гэрийн хяналтад үлдээх үү? эмнэлэг рүү зөөвөрлөх үү гэсэн хяналтад байгаа 3914 иргэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3789 хүнээс
 

  • Хөнгөн-2124 (56.1%)
  • Хүндэвтэр-1293 (34.1%)
  • Хүнд-309 (8.2%)
  • Маш хүнд-63 (1.7.1%)

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top