АРХАНГАЙ: Батлагдсан тохиолдлын 69 хувь бүрэн эдгэрлээ

2021 оны 04 сарын 22
 
Архангай аймгийн Онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөх байдлын өнөөдрйин /2021.04.22/ ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн эхэнд, Ковидын голомтуудын нөхцөл байдлын талаар мэдээлэв.

 

Д.Золжаргал: ГОЛОМТЫГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ХУМИЖ БАЙНА, ДАРААГИЙН ШИЙДВЭРИЙГ 04.25-НД ГАРГАНА
 
Тэрбээр: "-Голомтыг тодорхой хэмжээнд хумиад цэгцэрч байна. Гэвч тайвшрах болоогүй. Эмнэлгийн байгууллагуудад хүндрэл үүссэн ч байгаа нөөцөө дайчлаад гал алдалгүй өнөөдрийг хүрлээ. Нийт өвчлөгчдийн 69 хувь бүрэн эдгэрсэн сайхан мэдээтэй. Гэхдээ бид тайвширч, дэглэмээ алдаж болохгүй. Өдөрт уншуулж буй сорьцоос хамаарч шинжилгээний хариу янз бүр гарч байна. Ойрын хавьтлуудын 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр илрэх тохиолдол хэд хэд бүртгэгдлээ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг нийт ард иргэддээ уриалж байна" гэв.
 
 
НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ:
Сүүлийн 24 цагт 399 сорьцонд PCR шинжилгээ хийхэд шинээр илэрсэн тохиолдол байхгүй. Нийт батлагдсан тохиолдлын 69 хувь бүрэн эдгэрлээ.
 
Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан 255 тохиолдлоос:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 151 тохиолдол
Хайрхан – 28 тохиолдол
Эрдэнэмандал – 55 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
 
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 46, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 17, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 9 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс: ХӨНГӨН-75, ХҮНДЭВТЭР-3, ХҮНД-1
- Ойрын хавьтлын хүний тоо: 1959
- Тусгаарлах байранд – 29
- Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 607
 
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 22-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 3917 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээгүй.
 
Нийт коронавируст халдварын батлагдсан 255 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн их 83 нас, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 4.1 байна. Батлагдсан тохиолдлуудын 56% нь эмэгтэй, 44% нь эрэгтэй байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top