Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ.
Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр, хаана, аль цэгт вакцинд очиж хамрагдахыг хороо, дүүргээс утсаар мэдэгдэж, мэдээллийг хүргэнэ.
Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана.
Вакцинжуулалтын цэгийн байршлын мэдээллийг та бүхэндээ удахгүй мэдээлэх болно гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хороо дүүргээс юм хүлээж хэрэггүй юуч мэддэггүй газар бол өрхийн эмнэлэг мэдэхгүй чадахгүй тэндээс асуу гэдэг
өнөөдөр 11р сургууль дээр 1000 орчим хүнтй бөөгнөрөл үүсч 300 номер тараасан, тэнд юун зай барих? юун дэглэм? хурдан чирээгдэлгүй байгаа вазцинаа хийчихэж болдоггүй юм уу, арай ч дээ, тэнд байгаа хэдэн цагдаа нар нь загнуулж бна