Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх гэж байна. Энэ нь вакцинжуулалттай холбоотой мэдээлэл байх аж.
Онцгой комисс бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн "Улаан түвшин"-г буюу хөл хорионы хугацааг сунгах эсэх асуудлыг маргааш албан ёсоор хэлэлцэх бөгөөд урьдчилсан байдлаар Эрүүл мэндийн яамны саналыг дэмжиж, 14 хоногоор сунгахтай санал нэгдсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Онцгой комисс маргаашийн хурлаас гаргасан саналаа Засгийн газрын хуралдаанд уламжилж, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа эцсийн шийдвэр гарах болно.
Засгийн газраас энэ сарын 10-25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шийдвэрлэсэн ба хөл хорионы энэ үе үргэлжилж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Odoo horihoo boli. Gertee bh tusam iluu nemegdeed bn.
За шаа2. ИНГЭЖ ХУДЛАА ХӨЛ ХОРИОД ЮУГХҮҮ . АЖИЛ ТӨРӨЛДӨӨ ОРОЁ. ГАДУУР НАЙР НААДАМ ШИГ Л ЗУГААЛЖ БНА. АМАРСАЙХАН ЯАГ ӨӨР ШИГЭЭ ЮМ ХИЙХИЙ СДА ЮМАА
5 р сарын 09 дуустал 14 хоног чанга хяналт зохицуулалттайгаар үр дүн гархуйцаар зохион байгуулвал дэлгэр зуныг тэнэгэр өнгөрүүлэх юм сан даа.\nцөөхөн хэдхэн монголчууд минь хичээцгээе
Хөл хоривол олигтойхон хорихгүй саяны хөл хорио шиг болвол хорил тавьсны хэрэггүй