Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотод маргаашнаас эхлэн өдөрт 60 мянга орчим хүнийг вакцинжуулах нөхцөл бололцоо бүрдсэн талаар Онцгой комисс мэдээллээ.
Тодруулбал, дархлаажуулалтын 120 цэг ажиллуулж, 281 баг гарган, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Дархлаажуулалтын хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдийг эхний ээлжинд вакцинжуулах бөгөөд дүүрэг бүрд иргэдийг тээвэрлэх автобус гаргаж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана гэв.
Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдөр 300,000 тун "Вероселл" вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин тус бүр 300,000 тун вакциныг татан авна. Монгол Улс өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Маргаашнаас эхлэн өдөртөө 49,000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийн хүмүүсээ вакцинд хамруулна. Өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулна гэж тооцоолж байна. Гэхдээ хүн бүхэн дур мэдэн эдгээр 120 цэг дээр очино гэсэн үг биш. Дөрөвдүгээр сарын 9, 10,11-нд давтан тунгаа авах ёстой байсан иргэд маргааш, нөгөөдөр вакцинжуулалтын цэг дээр очоорой. Хороо, хэсгээс та бүхэнд утсаар болон өөр бусад хэлбэрээр мэдээлэл өгч, хаана, хэзээ нэмэлт вакциндаа хамрагдах боломжтойг мэдээлнэ. Хороо, хэсгийн ахлагч нарын гаргасан хуваарийн дагуу хоёр дахь тундаа хамрагдаарай" гэсэн мэдээлэл өглөө.
Тэрбээр мөн "Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаагүй. Маргааш хуралдана. Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг хэлэлцэж, тодорхой журам, саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэв.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 6 )
энэ хогыг зайлуулаач юу ч хийх чадваргүй тоонд улаан хойл байсан байх ямарч зохион байгуули байхгүй мэдээ дамжуулагч шиг хурдан солиоч МАН
Хурдхан шиг энэ новшийн нам нь татан буугдаж энэ мэт луйварчид нь байх ёстой газраа очих болтугай
GANZORIG ZAILAACH HUDLAA HUTSDAG NOHOINOS DOLOON DOOR NOVSH
Сэтгэгдэл устгахаа боль Новш
Худлаа хуцахаа боливол яаасан юм бэ?Эргүү үхэр минь.50000 вакцин аваад ,өдөрт 60000 хүнд вакцин хийнэ ч гэх шиг.Өмхий хулгайч чи гэр бүл, үр удмаараа монголчуудын хараалыг иднэ дээ.
халдврын тархалтыг хорь гучаас хоёр мянга руу явуулчихаад хэдэн вакцины захиалга татан авалтаа алдагдуулчихаад хичнээн хүний амь нас эрүүл эрүүл мэнд эргэлзээтэй болчихсон эцэг хүн хүүгийнхээ шарилд элгээрээ сөхрөн гашуудаж байхад албан тушаал эрх мэдлийн өвчтэй эд нар хувийн нэр хүнд худлаа хулхидаж ахин сонгуульдахаа л бодон хувийн үйл ажиллагаа хийсээр хийлгэсээр явна