Өнөөдрөөс (2021.04.23) ийслэлийн хэмжээнд 120 суурин, явуулын 40, нийт 160 цэгээр вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэллээ.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50.400 тун АстраЗенека, БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татан авахаас эхний ээлжийн 300 мянган тун вакциныг өчигдөр хүлээж авсан.
Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг вакцинжуулж эхэлсэн бол өнөөдрөөс хоёр дахь тунгийн хугацаа болсон иргэд болон 55-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж, өдөрт 60 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөөд байна.
Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өчигдөр вакцинжуулалтын талаар "Монгол Улс өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Маргаашнаас эхлэн өдөртөө 49,000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийн хүмүүсээ вакцинд хамруулна. Өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулна гэж тооцоолж байна. Гэхдээ хүн бүхэн дур мэдэн эдгээр цэг дээр очино гэсэн үг биш. Дөрөвдүгээр сарын 9, 10, 11-нд давтан тунгаа авах ёстой байсан иргэд маргааш, нөгөөдөр вакцинжуулалтын цэг дээр очоорой. Хороо, хэсгээс та бүхэнд утсаар болон өөр бусад хэлбэрээр мэдээлэл өгч, хаана, хэзээ нэмэлт вакциндаа хамрагдах боломжтойг мэдээлнэ. Хороо, хэсгийн ахлагч нарын гаргасан хуваарийн дагуу хоёр дахь тундаа хамрагдаарай" гэсэн мэдээлэл өгсөн.
ӨНӨӨДӨР 60 МЯНГА ОРЧИМ ИРГЭНИЙГ ДАРХЛААЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
(Таны хорооноос зар ирсэн үед дархлаажуулалтын цэгт очоорой)
Сэтгэгдэл ( 3 )
ӨЧИГДӨР ГЭХЭД Л 11-Р СУРГУУЛЬ ДЭЭР МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХҮН ВАЦИН ХИЙЛГЭХ ГЭЖ МАШ ИХ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ УРДУУРАА ХҮН ОРУУЛАХГҮЙ ГЭЖ БИЕ БИЕЭ АРААС НЬ ТЭВЭРЧ МАШ ИХ ХАЛДВАР АВЛАА. СҮХБААТАР ДҮҮРЭГТ БАЙГАА ЭНЭ ЦЭГ ДЭЭР СОНГИНОХАЙРХАН ЗЭРЭГ ДҮҮРГИЙН ХҮМҮҮС ИРЖ ОВООРЧ ӨВЧИН АВАХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА. УОК ЯМАР Ч ЗОХИОН БАЙГУУЛАЛТ АЛГА, АРД ОЛОН Ч ЗАЙГАА БАРИХ ТУХАЙ ЕР ОЙЛГОХГҮЙ. ЕР НЬ ТӨР ЗАСАГ ХҮН АМЫНХАА ОЮУН САНААНЫ,СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД , ТҮВШИНД АНХААРАЛ ХАНДУУЛАХГҮЙ БОЛ ИЙМ БАЙЖ БОЛОХОО БАЙЛАА.
Вакцин хийлгэсэн бол бас л дэглэмээ сахиад маскаа зүүж хүн хоорондын зайгаа барьж явна гэдэгээ ойлгох хэрэгтэй оркуудаа аминдаа хайртай бол вакциндаа хамарагдаж дэгэлмээ сахиж гэртээ сууж хайртай хүмүүсээ халдвараас хамгаал бүү гадуур тэнээд бай
манайхан үнэхээр бүтэхгүй улсууд юмаа аминдаа тийм их хайртай юм бол дэглэмээ сахиач дээ баахан гадуур тэнэж тараачхиаад вакцин гээд хушуурах юмаа