Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын хоёрдугаар тунг өнөөдрөөс /2021.04.23/ иргэдийн дунд хийж эхэллээ.
Өнөөдөр 60 мянга орчим иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Гэхдээ хүн бүхэн дур мэдэн эдгээр цэг дээр очино гэсэн үг биш. Дөрөвдүгээр сарын 9, 10, 11-нд давтан тунгаа авах ёстой байсан иргэд өнөөдөр, маргааш вакцинжуулалтын цэгт очоорой. Хороо, хэсгээс та бүхэнд утсаар болон өөр бусад хэлбэрээр мэдээлэл өгч, хаана, хэзээ нэмэлт вакциндаа хамрагдах боломжтойг мэдээлнэ. Хороо, хэсгийн ахлагч нарын гаргасан хуваарийн дагуу хоёр дахь тундаа хамрагдаарай" гэсэн анхааруулгыг Онцгой комиссоос өгч буй.
Суурин 120 цэг болон явуулын 40 цэгээр давтан тунгийн 49 мянга, эхний тунд өмнө нь хамрагдаж амжаагүй 55-аас дээш насны иргэд гэрт ойр цэгүүдэд вакцинд хамрагдах боломжтой.
Өнөөдөр буюу 2021.04.23-нд ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна.
Дахин сануулахад, хоёрдугаар тунд хэзээ хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдэгдэх тул та тухайн хугацаанд дархлаажуулалтад хамрагдана уу.
Сэтгэгдэл ( 0 )