24 ЦАГТ I Халдварын 1264 тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагт 10109 хүнээс шинжилгээ авахад 1264 хүн халдвар авсан нь тогтоогджээ. 

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 27,956 хүрээд байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд найман хүн нас барж, коронавирусний шалтгаант нас баралтын тоо 69 хүрлээ. Өдөрт найман хүн нас барсан тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байсан бөгөөд энэ нь халдварын улмаас 24 цагт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болж байна. 

 Мөн хугацаанд 486 хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top