Ковидын 1264 тохиолдол бүртгэгдэж, 8 өвчтөн нас барлаа

2021 оны 04 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.23)


Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрөгч 24 цагт 10109 хүнээс ковидын PCR шинжилгээ авахад коронавируст халдварын 1264 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 27956 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 14,258 боллоо. Эмнэлгээс 210, гэрийн хяналтаас 276 хүн эдгэрч гарлаа" гэж мэдээллээ. 

Шинээр бүртгэгдсэн халдварын
 

  • 1103 нь Улаанбаатарт (Нийт-24244),
  • Эмнэлгээс шалтгаалах халдавар 1 (Нийт-86),
  • Аймаг, орон нутагт 160 (Нийт-3133)тохиолдол бүртгэгдлээ.

Эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа нийт 4127 хүн байгаагаас
 

  • Хөнгөн-2338, (Нийт-56,7%),
  • Хүндэвтэр-1374, (Нийт-33,3%),
  • Хүнд-351, (Нийт-8,5%),
  • Маш хүнд-64, (Нийт-1,6%),

Үүнээс гадна хөнгөн хэлбэртэй 6760 хүн гэрийн хяналтад байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрт нь үлдээх үү, эмнэлэг рүү шилжүүлэх үү гэсэн 2700 хүн байна.

Мөн хугацаанд 8 хүн нас барж, нас баралт 69 хүрсэн харамсалтай мэдээ байна.

Ковидын шалтгаанаар нас барсан иргэдийн тухайд
 

  • 66 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 02-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа коронавируст халдварын хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 57 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 94 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 81 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 60 настай эрэгтэй: Онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 56 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 62 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 09-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 62 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

 

 

 

Top