Монголд коронавирусний МУТАЦИД ОРСОН ТӨРӨЛ бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2021.04.23) болж, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн билээ.

Хөл хориог сунгах болсонтой холбоотойгоор Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. 

Шадар сайд С.Амарсайхан "Хөл хорионы гол зорилго халдварыг хумих, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Тавдугаар сарын 8 гэхэд нийслэл хотын нийт иргэдэд нэгдүгээр тунг хийх зорилготой байна. Цаашлаад зургаадугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдийг нэгдүгээр тунд хамруулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.  Манай улсад коронавирусний халдварын шинэ төрөл буюу мутацид орсон хувилбар урьдчилсан байдлаар бүртгэгдсэн. Энэ нь Турк улсаас зөөвөрлөгдсөн ирсэн Английн мутаци гэж харж байгаа" гэв.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хөл хориотой үед тархалтын эрчим буурах ёстой гэж үзсэн байна. Сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тархалт эрчтэй нэмэгдэж, халдвар авсан хүмүүс хүндэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн иргэдэд шаардагдах хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна. Нас баралт огцом нэмэгдэж байна. Өмнө нь 65-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр залуу насны хүмүүс хүндэрч, богино хугацаанд эрчимт рүү шилжих байдал эрс нэмэгдсэн. Тиймээс хатуу хөл хориог сунгах санал оруулсан. Халдварын тархалт эрчтэй  байхад вакцинжуулалтын үр дүн буурна. Тиймээс хөл хорио тогтоож байж вакцинжуулалт хийх нь үр дүнгээ өгнө гэж үзсэн" гэв.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Хөл хорио тогтоосноор өдөрт бүртгэгдэх халдварын тоо 700-900 болж буурна гэх таамаглал байсан ч төсөөлөл биелсэнгүй. Хөл хорионы өмнөх үеэс хөл хорионы үеийн хөдөлгөөний эрчим буураагүй гэдэг нь тодорхой харагдаж байсан. Бүх нийтийн бэлэн байдал зарлахаас өмнө тав хоног тутам бүртгэгдэж буй тохиолдол 2 дахин нэмэгдэж байсан. Хөл хорио тогтоогоогүй бол өдөрт 3000, 4000 бүртгэгдэх байсан тул энэ эрсдэлээс сэргийлж чадсан. Мутацид орсон хэлбэрийн хувьд Турк улсаас ирсэн гурван иргэний шинжилгээнд хариунд Англид бүртгэгдээд буй мутацид орсон халдвар илэрсэн. Мөн хүн амын дундаас хоёр хүнд илэрсэн. Нэг гэр бүлийн хүмүүс байсан. Мутацид орсон хэлбэр дотоодод байсан ч баримтлах эмчилгээ болон халдвар хамгааллын дэглэм яг адилхан юм. Тиймээс дэглэмээ сайтар баримталж байж сэргийлэх боломжтой. Мутацид орсон хэлбэрт вакцин үр дүнгүй гэсэн судалгаа байхгүй" гэв. 
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шаа(202.126.88.188) 2021 оны 04 сарын 24

Шаа

0  |  0
Дорж(64.119.24.58) 2021 оны 04 сарын 24

Хөл хориогоо хийсэн шиг хийж чадахгүй байна шүү дээ Ард түмэн минь ядаж. 3 хоног гэрээсээ гарахгүй байж нэг үзье

0  |  0
зочин(150.129.143.189) 2021 оны 04 сарын 24

Үнэн шүү. Засгийн газар онц муу аиллаж байна.

0  |  0
зочин(150.129.143.189) 2021 оны 04 сарын 24

Манайх хүн ам сийрэг, авсан арга хэмжээг эсэргүүцээд жагсаад байдаггүй, иргэд дуулгавартай, олигтойхон шуурхай арга хэмжээ авсан бол халдварыг иийм байдалд хүргэхгүй байх бололцоотой байсан. Засгийн газар онц муу аиллаж байна.

0  |  0
ЗОЧИН (192.82.71.208) 2021 оны 04 сарын 23

ЭМЧИЛГЭЭ НЬ АДИЛ БОЛОВЧ ҮХЛИЙН ТОО ЭРС ӨӨР. МАШ ЭРЧИМТЭЙ. ОРЖ ИРЧИХЭЭД ХЭДЭН МЯНГААР ӨВДӨӨ ХЭД ХЭДЭЭРЭЭ ҮХЭЭД БАЙХАД ЯМАР ТӨРЛИЙН ВИРУСАА Ч МЭДЭХГҮЙ ИЙМ ЗАСАГ ТӨР ГЭЖ БАЙДАГ ЮМУУ?МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОЛОНД ОДОО АМЬД ЯВАХ НЬ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ХЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ НЬ ПАДГҮЙ. БҮР ЗАСГИЙН ТӨЛӨӨ УЛААРЧИХ ЮМ . ХЭН Ч ГАРСАН ДӨРВӨН ШИЙР ДӨРӨВ. АМЬДРАЛ ДОРОЙ ЧИГЭЭРЭЭ ҮРГЭЛЖИЛЖ ЛУЙВАР ХИЙХ ХҮМҮҮС НЬ ӨӨР БОЛОХ БИЗ.

0  |  0
М(66.181.183.251) 2021 оны 04 сарын 23

МАН самарчлаа

1  |  0
.нацаг(192.82.77.216) 2021 оны 04 сарын 23

Турк истанбул казакстан онгоцуудийг авахаа болих эсвэл шууд Баянөлгийд буулга.

0  |  0
Top