Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2021.04.23) болж, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн шийдвэр гаргасан.
Уг шийдвэртэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хориог сунгах болсон үндэслэл, шалтгааны талаар тодотгон мэдээллээ.
Тэрбээр "Хөл хориотой үед тархалтын эрчим буурах ёстой гэж үзсэн байна. Сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тархалт эрчтэй нэмэгдэж, халдвар авсан хүмүүс хүндэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн иргэдэд шаардагдах хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна. Нас баралт огцом нэмэгдэж байна. Өмнө нь 65-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр залуу насны хүмүүс хүндэрч, богино хугацаанд эрчимт рүү шилжих байдал эрс нэмэгдсэн. Тиймээс хатуу хөл хориог сунгах санал оруулсан. Халдварын тархалт эрчтэй байхад вакцинжуулалтын үр дүн буурна. Тиймээс хөл хорио тогтоож байж вакцинжуулалт хийх нь үр дүнгээ өгнө гэж үзсэн" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нь манай Засгийн газар 150 мянган долларын үнэгүй буцалтгүй тусламж олгож байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм.\n ECT BANK INTERNATIONAL-ээр дамжуулан COVID 19-д өртсөн хувь хүн бүрт.\nсонирхсон өргөдөл гаргагч дараахь байдлаар өргөдөл гаргах ёстой.\nECT_BANCO@OUTLOOK.COM