Хүн амын дундаас мутацид орсон вирусний ХОЁР ТОХИОЛДОЛ илэрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Монгол Улсад коронавирусний халдварын шинэ төрөл буюу мутацид орсон хувилбар урьдчилсан байдлаар бүртгэгдсэн. Энэ нь Турк улсаас зөөвөрлөгдөн ирсэн Их Британи мутаци гэж үзэж байгаа гэсэн мэдээллийг УОК-ийн дарга С.Амарсайхан өглөө. 

Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр уг мэдээллийг илүү тодруулж, дараах зүйлсийг хэлэв. 

Тэрбээр "Вирусний мутацид орсон хэлбэрийг албан ёсоор тодорхойлж, зарлах ёстой байдаг. Манай вирус судлаач эмч нар Япон улсад 20 орчим сорьц дээр шинжилгээ хийж байгаа. Тэнд хийгдэж буй судалгаагаар бол мутаци хэлбэр илрээгүй.

Халдварын тархалт, нас баралт нэмэгдэж буй учраас бид энд мутацилагдсан хэлбэр орж ирсэн эсэхийг шалгаж, PCR-д суурилсан аргаар урьдчилсан байдлаар шинжилгээ хийж үзсэн. Энэ хүрээнд 33 сорьцыг хамруулахад Туркээс ирсэн гурван иргэнд коронавирусний Их Британийн хувилбар байна гэдэг урьдчилсан хариу гарсан. Тэдгээр иргэд Туркээс ирээд 10 орчим хонож байгаа.

Мөн хүн амын дунд хийсэн шинжилгээ, судалгаанаас 2 хүнээс мутаци хэлбэр илэрсэн. Уг хоёр тохиолдол нь нэг гэр бүлийн хүмүүс байна. Вирус мутацид орсноор халдварын тархалт, нас баралт нэмэгдэнэ. Гэхдээ тархалтаас хамгаалах халдвар, хамгааллын барих дэглэм адилхан. Мутацид орсон хэлбэрт вакцин үр дүнгүй гэсэн дүгнэлт одоогоор гараагүй" гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Galaa(103.212.119.208) 2021 оны 04 сарын 23

Ali horoo haana amdarch bsan hymyys be seremjlyykeh heregteishdee

0  |  0
Haraa(103.212.119.208) 2021 оны 04 сарын 23

Yagaad odoo medeelj bg yum be ard irgedees hyrtel garsan bhad

0  |  0
Otgoo(103.212.119.208) 2021 оны 04 сарын 23

Ene hymyys chin ali dyyreg horoo be Ard irgeddee medeelel uguuch dee

0  |  0
Top