Засгийн газраас ирэх ням /2021.04.25/ гарагийн 06:00 цагт дуусгавар болох хатуу хөл хориог үргэлжлүүлэн 14 хоног сунгах шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбогдуудан яг одоо Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Монгол Улсад мутацид орсон халдварын шинэ вирус бүртгэгдсэн талаар хэллээ. Тодруулбал, Турк улсаас ирсэн гэр бүлийн гурван иргэнээс тухайн вирус илэрсэн байна. Түүнчлэн хүн амын дундаас хоёр иргэнээс илэрчээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Урьдчилсан байдлаар мутацид орсон халдварын шинэ вирусний таван тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс бид хоёр, гурав, дөрвөн сард гарсан халдварын сорьцоос дээж авч баталгаажуулахаар Япон улс руу илгээсэн. Тэр батлагдах аваас тухай бүрд нь ард иргэдэд мэдээлэх болно" гэв.