Вакцинжуулалтыг өчигдрөөс идэвхжүүлж, хоёр дахь тунгаа хүлээж буй иргэд болон 55-аас дээш насныхныг шат дараатай дархлаажуулалтад хамруулж эхэлсэн билээ.
Өчигдөр орой буюу дөрөвдүгээр сарын 23-ны 20:00 цагийн байдлаар Ковид-19-ын эсрэг вакцинд 58 мянга 319 хүн хамрагджээ.
Улсын хэмжээнд 651 мянган хүнийг 1-р тунд хамруулаад байна. Энэ нь вакцинд хамрагдах 18-аас дээш насны иргэдийн 30 хувь гэсэн үг.
Түүнчлэн 2-р тунд 118,127 хүн буюу нийт 6 хувь нь хамрагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )