24 ЦАГТ: Халдвар 1263-аар нэмэгдэж, 5 хүн нас барлаа

2021 оны 04 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.24)


Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрөгч 24 цагт 13 мянга гаруй хүнээс PCR шинжилгээ авахад коронавируст халдварын 1263 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 29.219 боллоо. Энэ хугацаанд 487 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 14745 боллоо.

Эмнэлгүүдэд 4311 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн-2517 (58.4%)
  • Хүндэвтэр-1375 (31.9%)
  • Хүнд-345 (8%)
  • Маш хүнд-74 (1.7%)

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:

  • Эмнэлгээс шалтгаалах-3 (89),
  • Улаанбаатарт-1144 (25.388)
  • Орон нутагт-116 (3249)

Мөн сүүлийн 24 цагт ковидын улмаас таван хүн нас барж, нас баралт 74 боллоо. Үүний нэг нь ковидын бус шалтгаанаар нас барсан харамсалтай мэдээ байна.

Ковидын шалтгаанаар нас барсан иргэдийн тухайд
 

  • 66 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 02-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа коронавируст халдварын хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 86 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 14-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 73 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 77 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • Ковидын бус шалтгаант, 72 настай эмэгтэй: Тухайн өвчтөн хавсарсан өвчтэй буюу хорт хавдраар эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдан эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн.(192.82.90.121) 2021 оны 04 сарын 24

Намайг дуурайхыг дэмжиж байна.

0  |  0
Top