Ковид: Орон нутагт 116 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 04 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.24)


Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрөгч 24 цагт 13 мянга гаруй хүнээс PCR шинжилгээ авахад коронавируст халдварын 1263 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 29219 боллоо. Энэ хугацаанд 487 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 14745 боллоо.

Мөн сүүлийн 24 цагт ковидын улмаас таван хүн нас барж, нас баралт 74 боллоо. Үүний нэг нь ковидын бус шалтгаанаар нас барсан харамсалтай мэдээ байна.

Гэрийн болон эмнэлгийн хяналтад нийтдээ 12157 хүн байна. Үүнээс гэрээр 7846 хүн байна.

Эмнэлгүүдэд 4311 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн-2517 (58.4%)
  • Хүндэвтэр-1375 (31.9%)
  • Хүнд-345 (8%)
  • Маш хүнд-74 (1,%)

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:

  • Эмнэлгээс шалтгаалах-3 (89),
  • Улаанбаатарт-1144 (25.388)
  • Орон нутагт-116 (3249)

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Улаанбаатар+1144 (25.388)
  • Дархан-Уул+16, (Нийт-453)
  • Эрдэнэт+ 5, (Нийт-341)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-5)
  • Увс+0, (Нийт-26)
  • Ховд+1, (Нийт-198)
  • Хөвсгөл+4, (Нийт-66)
  • Завхан+46, (Нийт-175)
  • Булган+1, (Нийт-75)
  • Архангай+0, (Нийт-258)
  • Баянхонгор+3, (Нийт-84)
  • Өвөрхангай+12, (Нийт-220)
  • Сэлэнгэ+2, (Нийт-363)
  • Төв+7, (Нийт-613)
  • Хэнтий+3, (Нийт-56)
  • Чойр+1, (Нийт-38)
  • Дундговь+7 (Нийт-46)
  • Дорнод+0, (Нийт-22)
  • Сүхбаатар+8, (Нийт-151)
  • Дорноговь+0, (Нийт-59)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top