COVID-19 | Сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж

2021 оны 04 сарын 24

COVID-19 халдварын халдвар өндөр байгаа энэ үед ХӨСҮТ-өөс сууц өмчлөгчдийн холбоонд дараах зөвлөмжийг өгч байна.


- Үйлчилгээний ажилчдыг хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний бодис, эд зүйлсээр хангах;
 
- Халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх аргаар зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамруулах;
 
- Цахилгаан шатны дэргэд гар халдваргүйжүүлэх бодис байршуулах, тогтмол сэлбэх;
 
- Орон сууцны шал, орцны хаалга, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур зэргийг 3 цаг тутамд арчиж цэвэрлэх;
 
- Орц, хонгилын цонхыг байнгын нээлттэй байлгах;
 
- 7 хоногт 1 удаа урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх, хүний гар байнга хүрдэг гадаргууг халдваргүйжүүлэх уусмалаар арчих, 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх;
 
- Өвчлөл бүртгэгдсэн орцонд голомтын халдваргүйжүүлэлт хийснээс хойш 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх, бохирдол багатайгаас – ихтэй рүү чиглүүлэн цэвэрлэх;
 
- Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хэрэгжүүлэх, зөвлөмжийг мэдээллийн самбарт байршуулах, СӨХ-тэй холбогдох утас бичих;
 
- Орцонд ил задгай хог хаяхгүй байх, хогийг заавал уутанд хийж амыг боож хаях;
 
- Хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачуулж цэвэрлэх.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
C (64.119.23.45)  2025 оны 03 сарын 13

Ажилтай сөх ийн даргатай байр гоё шүү. Ихэнх нь ажилгүй,ашиг харсан мөнгөний төлөө зальтай нас тогтсон эрэгтэй хүмүүс байх шиг

1  |  0
Top