Архангай аймгийн Онцгой комиссоос өнөөдрийн /2021.04.24/ ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд, Ковидын голомтуудын нөхцөл байдлын талаар болон вакцин хуваарилалтын талаар аймгийн Засаг дарга Д.Золжаргал мэдээлэл хүргэв.
Тэрбээр "Аймгийн хэмжээнд 9 кластир голомт идэвхитэй байсны 4 нь бүрэн хумигдсан. Одоогоор ойрын болон дам хавьтлын давтан шинжилгээ үргэлжилж буй 5 голомт байна. Бид голомтыг тодорхой хэмжээнд хумиад цэгцэрч байгаа ч тайвшрах цаг болоогүй, дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Иргэн бүр хариуцлагатай байж, дахин ногоон бүс болохын тулд хамтдаа хичээхийг нийт ард иргэддээ уриалж байна. Өнөөдрийн байдлаар нийт өвчлөгчдийн 77 хувь бүрэн эдгэрсэн сайхан мэдээтэй байна. Мөн бидний зүгээс гаргасан хүсэлтийг УОК хүлээн авч, хоёр дахь ээлжний 10,000 тун вакциныг манай аймагт хуваарилан өглөө. Өнөөдөр мэргэжлийн байгууллагын баг хуваарьт вакциныг хүлээн авч, өглөө нийслэлээс хөдөлсөн байгаа. Хуваарийн дагуу шат дараатайгаар нийт иргэдээ вакцинд хамруулахаар бид хичээн ажиллаж байна" гэсэн юм.
НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ:
Сүүлийн 24 цагт 404 сорьцонд PCR шинжилгээ хийхэд шинээр илэрсэн тохиолдол байхгүй.
Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан 258 тохиолдлоос:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 153 тохиолдол
Хайрхан – 28 тохиолдол
Эрдэнэмандал – 56 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт 14 иргэн эмнэлгээс гарч, нийт бүрэн эдгэрсэн 199 хүн гэрийн дэглэмд шилжлээ.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 29, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 17, Хайрхан сумын эмнэлэгт 4, Чулуут суманд 9 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс: ХӨНГӨН-57, ХҮНДЭВТЭР-2, ХҮНД-0
- Ойрын хавьтлын хүний тоо: 1985
- Тусгаарлах байранд – 51
- Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 573
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 22-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 3927 хүнийг дархлаажуулаад байна.
Нийт коронавируст халдварын бйатлагдсан 258 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн их 83 нас, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 3.9 байна. Батлагдсан тохиолдлуудын 56% нь эмэгтэй, 44% нь эрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )