Өчигдөр /2021.04.24/ нийслэлийн хэмжээнд 65.635 иргэнийг ковидын эсрэг вакцинд хамрууллаа. Дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 20 цэгт вакцины нэгдүгээр тунг 2777 хүн хамрагдсан бол вакцины хоёрдугаар тунг 37.228 хүнд хийсэн байна
Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харъяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )