Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.04.25)
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1264 хүнээс коронавирусний халдвар илэрч, 4 хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлуудын 1127 нь Улаанбаатар хотоос, 137 нь орон нутагт бүртгэгдлээ. Улсын хэмжээнд халдвар авсан нийт тохиолдлын тоо 30.483 боллоо. Халдвар авсан иргэдийн 50 хувь буюу 15.403 нь эдгэрээд байна.
Сүүлийн долоо хоногт орон нутагт батлагдсан тохиолдлуудын мэдээллийг авч үзвэл пүрэв гарагт буюу 22-ны өдөр хамгийн цөөн 80 тохиолдол батлагдсан бол баасан гарагт буюу 23-ны өдөр 160 тохиолдол батлагдсан нь хамгийн их тоо боллоо.
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ОРОН НУТАГТ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУД
ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЛИЙГ АВЧ ҮЗВЭЛ:
ШУУД ҮЗЭХ