КОВИД | 2374 иргэнийг гэрт нь үлдээх үү, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдгийг ШИЙДЭЭГҮЙ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 25

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1264 хүнээс коронавирусний халдвар илэрч, халдвар авсан нийт тохиолдлын тоо 30.483 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн./2021.04.25/  Сүүлийн өдрийн байдлаар 658 хүн эдгэрснээр  халдвар авсан иргэдийн 50 хувь буюу 15.403 нь эдгэрээд байна. 

Өвчилсөн иргэдийг эмнэлгийн хяналтад болон гэрээр тусгаарлан эмчилж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын хяналтад 12.611 иргэн байгаагаас 4457 нь эмнэлэгт, 8154 иргэн нь гэртээ байна.

Харин халдвар илэрсэн 2374 иргэнийг гэрийн хяналтад үлдээх үү, эмнэлэгт хэвтүүлэн, тусгаарлаж эмчлэх үү гэдгийг шийдвэрлэхээр  Хариу арга хэмжээний багийнхан ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Top