“Дархан-Уул аймгийн 1 дүгээр сургуулийн хөдөлмөрийн багш н.Долгорсүрэн бүх сурагчиддаа буюу 900 маскийг өөрөөсөө материал гарган оёсон байна. Анги ангиар нь ялгаад тавьчихсан байгаа энэ мэдээг Твийтрт жиргэсэн байгааг олж уншлаа” хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн сошиал хуудаснаа бичсэн байна.
Тэрбээр “Ийм л зөв сайхан сэтгэлтэй хүмүүс манай боловсролын байгууллагад олон ажиллаж байна. Сэтгэл, зүтгэлтэй багшийн төлөөлөл н.Долгорсүрэн танд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит анхны шагналаа олгож, урамшуулахаар болсныг уламжилж байна. Хуртай өдөр гоё мэдээ уншсандаа баяртай байна.
Цар тахлын эсрэг хамтдаа зогсож, шинжилгээ сөрөг, сэтгэл нь эерэг нийгмийн төлөө манай салбарынхан энэ жишээ мэт манлайлах учиртай” гэжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Төмөр өгч яаахийн мөнгө өг зда мин мсс йин нохо хөвсгөлийн эргүү ацаа багш хүүхэнийг хошногдмоор бна уж
Төрөлх сургуулийнхаа хөдөлмөрч, зөв сэтгэлтэй багшид баяр хүргэж, амжилт хүсье
Хөдөлмөрч багш байна Баяр хүргэе
Хүн бүр ийм л байж улс хөгжинө Монгол хүн бүр хичээх цаг юм даа
Гоё ажилсаг эмэгтэй бна баяр хүргэе бүгдээрээ маскаа ил задгай хаяхгүй байя залуусаа