ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар автомашины QR код олгох асуудлаар мэдээлэл хийж байна./2021.04.25/
Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. УОК-оос уг шийдвэртэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг гаргаад байна.
Хатуу хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбарынхан замын хөдөлгөөнд оролцохдоо тодорхой цаг, маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код авах талаар тогтоолд заажээ.
Х.Нямбаатар “Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоног сунгасан хугацаанд хөдөлгөөнийг илүү хязгаарлах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. Монгол Улсад нийлүүлэгдэх вакцины нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа. Засгийн газрын 45 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлана. Замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 41.593 тээврийн хэрэгсэлд QR код олгоно гэсэн шивэлтийг хийлээ.
Ирэх 14 хоногийн хугацаанд төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хамгийн бага түвшинд аваачиж, хөдөлгөөнийг хязгаарлана.
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд салбарын сайдын тушаал, Нийслэлийн засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно.
Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй буюу одоо ажиллаж байгаа байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код олгоно.
QR код олгохтой холбоотой журмыг УОК-д танилцуулна. 18:00 цагаас хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ.
Энэ удаагийн QR код 14 хоногийн турш үйлчлэх код, нэг удаагийн код гэсэн хоёр янз байгаа. Иргэдэд QR код өгөхгүй. Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилчид замын хөдөлгөөнд оролцохдоо QR кодоос гадна ажлын газрын тодорхойлолт, үнэмлэхээ авч явах ёстой. QR код ашиглан хөдөлгөөнд оролцоход цагийн зохицуулалт хийнэ. 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино гэв.
Өмнө нь QR код авч, замын хөдөлгөөнд оролцож байсан байгууллагуудын, бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд www.smartcar.mn сайт руу орж, тээврийн хэрэгслийн дугаараа оруулан, хүсэлтээ илгээж, хэвлэж авах юм.
Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй, шинээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код авах бол QR@gov.mn хаяг руу хүсэлт илгээнэ.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд өнөөдөр 21:00 цагаас эхлэн Smartcart.mn руу нэвтрэн автомашины дугаараа оруулан QR кодоо хэвлээд авах боломжтой. Систем доголдохгүй гэлээ.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар:
Сэтгэгдэл ( 6 )
QR зөвшөөрөл авах гэтэл болсонгүй , өглөөнөөс хойш хүлээв. Бөөрний диалез-нд явдаг бөгөөд, одоо болтол зөвшөөрөл авч чадахгүй байна. Яах вэ QR@gov.mn; smartcar.mn ажиллаж байгаа юм уу үгүй юм уу
tegsh sondgoi bolj l bsan ternees ih hulhi mashinuud bilchloo qr ariin haalga bsan da\n
Mal
Энэ код бол тийм ч оновчтой арга хэмжээ бишээ УОК халдвар яагаад тарж байгааг сайн тодорхойлж чадахгуй байна гэсэн уг Хувийн машинаар явах нь халдвар тараахгуй чухал зуйл Харин ч автобусанд олноороо битуу орчинд шавааралдах вакцинжуулалтын уеэр байруудын гадаа хуухэд залуучуудд олноороо бужигналдаж халдвар ихээр тарж байна Зарим улсад задгай том талбайд хумуус машинаараа очоод вакцин хийлгэж байна
юун ор код хил дээр цэргүүд үхээд байна огцрхоо бодоо
Зөв шүү. Харин автобусаа хангалттай явуулчих. Сая бол бараг л түгжрэл болоод байгаа юм уу хайшаан