ШУУД: Коронавируст халдварын 856 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.26)

Өнгөрсөн хоногт 856 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 31339 боллоо. Шинээр халдвар авсан нь батлагдсан 856 иргэний 744 нь Улаанбаатар хотын иргэн байгаа бол үлдсэн 112  тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.  Харин 1060 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 16815 иргэн эдгэрчээ.  

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан хоёр иргэн нас баржээ. Улмаар Монгол Улсын хэмжээнд халдварын улмаас 80 хүн нас бараад байна. Өнгөрсөн шөнө нас барсан хоёр иргэний нэг нь 61 настай эрэгтэй бол нөгөө нь 64 настай эмэгтэй байна. 

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 80 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(103.212.118.110) 2021 оны 04 сарын 26

хэдэн хүн шинжилгээ өгсөн юм болоо

1  |  0
hun(202.9.41.40) 2021 оны 04 сарын 26

genet neg odor aimar ih hun edgerch garaadal ain

1  |  0
Top