Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн хоногт 856 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 31339 боллоо. Шинээр халдвар авсан нь батлагдсан 856 иргэний 744 нь Улаанбаатар хотын иргэн байгаа бол үлдсэн 112 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 80 хүний биеийн байдал маш хүнд байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1060 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 16815 иргэн эдгэрчээ.
Өчигдөр коронавирусний халдвар авсан хоёр иргэн нас барж, Монгол Улсын хэмжээнд халдварын улмаас нас барсан 80 дахь тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн шөнө нас барсан хоёр иргэний нэг нь 61 настай эрэгтэй бол нөгөө нь 64 настай эмэгтэй байна.