ЭМЯ-ны Эрүүл мэндийн нийтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон.
Тэрбээр энэ үеэр “Хатуу хөл хориог сулруулах шалгуур үзүүлэлт гэж байдаг. Тэр үзүүлэлтэд өнөөдрийн нөхцөл байдал хүрэхгүй байсан учраас бид хөл хориог үргэлжлүүлж байгаа. Нэг хүн хэчнээн хүнд халдвар тараах магадлал буюу R утга хөл хорионоос өмнө 1.2 хувьтай байсан бол одоо 1.1 хувь болж буурсан байгаа. Энэ нь хөл хорионоос эерэг үр дүн гарах магадлалтайг харуулж байгаа үзүүлэлт юм. Хэрэв бид хөл хорионы хугацаанд дүрэм, журмаа сайтар сахиж хэрэгжүүлж чадвал үр дүн маш сайн гарах боломж бий" гэдгийн онцолсон.
Түүнчлэн Д болон С витаминыг эмчийн бичиггүйгээр дур мэдэн ууж байгаа нь зөв эсэх талаар "Д амин дэмийг өдөрт 1000-2000 нэгжээр хэрэглэх нь хэвийн ч эм, бэлдмэлийг эмчийн зөвлөгөөгүйгээр хэт өндөр тунгаар хэрэглэх нь буруу юм. С, Д витамины дутагдалгүй хүн ковидоор хүндрэх нь бага байна гэсэн судалгаа дэлхий дахинд бий. Гэхдээ эдгээрийг эмчийн заавраар хэрэглэх нь зөв юм. Хүн өөрөө дархлаагаа сайн байлгахын тулд унтаж амарч, хоол ундаа зөв зохицуулж, сэтгэлзүйн талаасаа эрүүл байж, стрессээ тайлж байхыг хичээх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Хүчилтөрөгчийн солилцоо маш чухал" гэлээ.
Спутник V вакцин Монголд орж ирсэн эсэх талаар тэрбээр "Нэг сая тун Спутник V вакцин оруулж ирэхээр Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийж байна. Мөн 300 мянган тун Спутник V вакциныг бэлэглэнэ гэсэн яриа байгаа. Орж ирэхээр нь иргэддээ мэдээлэл өгнө" гэв.
Мутацид орсон вирусний халдвар илэрсэн талаар Л.Энхсайхан "Вирус хувирч өөрчлөгддөг. Тэр дундаас аль хувилбар нь манай улсад гарсан талаар ХӨСҮТ-ийн болон ЭМЯ-ны вэб сайтуудаар мэдээлэл тавина. Гадагш нь явуулсан шинжилгээний хариу ирээгүй байгаа. Одоогоор мутацид орсон вирусний талаарх мэдээллүүдийг нь нэгтгэж байгаа. Хариу нь гарахаар албан ёсоор мэдээлэл хүргэнэ" гэлээ.
Сануулахад, манай улсад сүүлийн 24 цагт 856 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагдсан дүн мэдээтэй байна.
Сэтгэгдэл ( 6 )
Элбэгээг Америк явуулчих-4 сая вакцингүй ирвэл оруулахгүй...
ХОЙД ХИЛЭЭ НЭЭ. МӨНГӨӨ БАРИАД ОЧООД СПУТНИК ХИЙЛГЭЕ УЛАН ҮДЭД ЗҮГЭЭР ГУДАМЖИН НЬ ҮНЭГҮЙ ХИЙЖ БАЙНА МАНГАРУУДАА
Спутник V оруулж ирэхийг нь нудээ чилтэл , чих ээ дэлдийлтэл хулээж байна шуу!!Ядаж оруулаад ирвэл иргэд еерсдее унээр нь ч гэсэн хийлгэнэ ш дээ!!!
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хятадын гарт орсон. Хятадууд коронагаар далимдуулж ноёлох гэж байна. Монголын яаманд хятад хүүхэн энхсайхан орчихсон юм чинь ковакс хөтөлбөр гэж ташуу бодлого яаманд оруулаад лоббидож сугаа нь энэ юм. Энхсайхан 100 айлын хятадын хүүхэд. Хятадын бодлогоор хятадын мөнгөөр монголын төрөөс эрүүл мэндийн яамны албан тушаал худалдаж аваад тэдэндээ үйлчилж байна. Царайгаа маскаар хаасан хятад.
Орос вакциныг хамгийн түрүүнд ковид хүндээр тусч байгаа ахмад настнууддаа эхэлж хийх нь зөв шүү. Оном сангийн судалгаагаар 60 аас дээш настай хүмүүсд хятад вакцин эсрэг биет үүсгээгүй гэж байсан. Оном сангийнханд, ард түмэндээ зөв мэдээлэл өгсөнд баярлалаа.
Hud hud