Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан билээ.
Энэ хүрээнд "Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно" гэж заасан ч эрүүл мэндийн салбарынхан ажилдаа ирж, очиход хамгийн их хүндрэлтэй нүүр тулаад байна.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Хатуу хөл хорио үргэлжилж байна. ЭМЯ энэ удаагийн хөл хорионы хугацаанд өвчний тархалтыг хумьж, нас баралтыг бууруулахад онцгой анхаарч ажиллах болно.
Хөл хориог сунгасан хугацаанд QR кодоор зорчуулах журам мөрдөж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан бэрхшээлтэй тулгарч байна. Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс энэ талаар УОК болон холбогдох байгууллагад тавьсан. Гэсэн ч энэ үйл ажиллагаа хэрэгжихдээ асуудал үүсгэлээ. Нөгөө талаар эмч, ажилчдаа орхигдуулаад зөвхөн Эрүүл мэндийн яамныхан өөрсдөө давуу эрхтэйгээр хувийн унаагаар цагийн хязгаарлалтгүй зорчиж байгаа гэсэн буруу ойлголт гарсан байна. Бодит байдал дээр Эрүүл мэндийн сайд хүртэл хувийн автомашинаараа цагийн хязгаарлалтын дагуу явж байгаа. Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын автомашин дээр QR код гараагүй. Олон эмч нарт маань код гараагүй. Зарим эмч, ажилчид маань ажилдаа алхаад ирж байгаа. Өнөөдрийн 11:00 цагийн мэдээллийг дамжуулах хүмүүсийн дийлэнх нь алхаад ирсэн. Тийм учраас УОК, Зам тээврийн яам, холбогдох байгууллагынхан маань эрүүл мэндийн салбарын унаа машины асуудлыг уян хатан шийднэ гэдэгт найдаж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс холбогдох бичиг, зөвшөөрлийг хөөцөлдөж байна. Бүгдээрээ хүлээцтэй хандаж, хүлээе" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Bieiin baitsaaltaa uzuuleed duguogaar yavuul Bugd huvoin mashintaigaa teneh sanaarhal shuu Tom emneleguud ENE huhatsaand ajilchfiim avtobus harhaach dee Surguuliim avtobusiih daichilk bolno UOK NOK medrktei baigasai
Эмч э.ажилтнуудаа шууд саадгүй явуулаачээ. Ийм УОК бж болохуу. Хэдхэн хүний юмыг урьдчилаад бэлдэж чадахгүй б.ауу. олон сая хүн бишдээ. Урагшгүй УОК
Яагаад энэ залууг мэргэжлийн хүн биш байтал худлаа яриулаад байдаг юм