Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, цаг үеийн мэдээлэл хүргэж байна. (2021.04.27)
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10573 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1098 хүнээс коронавирус илэрч, өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 32437 боллоо.
Мөн хугацаанд 733 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 8 хүн нас баржээ. Нас баралтын бүртгэгдсэн тохиолдол 88 хүрч байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт 17542 хүн эдгэрсэн гэх тоон мэдээллийг ЭМЯ-наас өглөө.
Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ. Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга 838 хүн буюу 18-аас дээш насны иргэдийн 35% нь хамрагджээ. Хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагдсан нь 18-аас дээш насны иргэдийн 12 хувь болж байна.
Өнөөдрөөс вакцинжуулалтын цэгүүдэд давтан тун болон 45-аас дээш насны иргэдийн нэгдүгээр тунг хийнэ.
Сэтгэгдэл ( 2 )
31000 хүн өвчилж 17000 хүн эдгэрч 4400 хүн эмчлүүлж байгаа мэдээ байна. Тэгвэл өвчилсөн 9000 гаруй хүн хаана байнаа ?
Нас барсан хүмүүсийг чандарлаж байж халдварыг устгана. Өөр арга зам байхгүй.