Маргаашнаас 18-аас дээш насны иргэдийг ВАКЦИНД хамруулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 28-наас вакцины эхний тунд 18-аас дээш насныхан гэрт ойр цэгүүдэд очиж хамрагдах боломжтой болсныг Улсын онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 

Вакцины таталтууд ахицтай байгаа тул ийн бүх насныхныг хамруулж эхлэхээр болсон байна. 

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 15:00 цагийн байдлаар 33,888 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулжээ. 

Үүнээс 20,277 иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 13,611 иргэн хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 112 цэг, явуулын долоон цэгээр вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж буй бөгөөд нийт 2,109 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 256 баг болон ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top