Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан билээ.
Энэ хүрээнд "Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно" гэж заасан ч эрүүл мэндийн салбарынхан ажилдаа ирж, очиход хамгийн их хүндрэлтэй нүүр тулаад байсан вм.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Хөл хориог сунгасан хугацаанд QR кодоор зорчуулах журам мөрдөж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан бэрхшээлтэй тулгарч байна. Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс энэ талаар УОК болон холбогдох байгууллагад тавьсан. Гэсэн ч энэ үйл ажиллагаа хэрэгжихдээ асуудал үүсгэлээ. Нөгөө талаар эмч, ажилчдаа орхигдуулаад зөвхөн Эрүүл мэндийн яамныхан өөрсдөө давуу эрхтэйгээр хувийн унаагаар цагийн хязгаарлалтгүй зорчиж байгаа гэсэн буруу ойлголт гарсан байна. Бодит байдал дээр Эрүүл мэндийн сайд хүртэл хувийн автомашинаараа цагийн хязгаарлалтын дагуу явж байгаа. Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын автомашин дээр QR код гараагүй. Олон эмч нарт маань код гараагүй. Зарим эмч, ажилчид маань ажилдаа алхаад ирж байгаа. 11:00 цагийн мэдээллийг дамжуулах хүмүүсийн дийлэнх нь алхаад ирсэн. Тийм учраас УОК, Зам тээврийн яам, холбогдох байгууллагынхан маань эрүүл мэндийн салбарын унаа машины асуудлыг уян хатан шийднэ гэдэгт найдаж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс холбогдох бичиг, зөвшөөрлийг хөөцөлдөж байна" гэсэн мэдээлэл өгч байсан юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яам Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай тохиролцсоны дагуу нийт эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолт үндэслэн QR кодгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 11 )
НАМБААТАРАА АМАРСАЙХААН ТА НАРЫГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮС ЦӨӨРӨӨД Л БАЙНА ШҮҮ 7 ХЭМЖИЖ 1 ОГТОЛОО 7ХЭМЖИЖ 8 ОГТОЛООД БАЙНА ШҮҮ. МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ ҮГИЙГ СОНСОО.
Yostoi neg usan tenegee dahin dahin batlah umaa. 10 jilin huuhed ch iim teneg shiidehguu. Anhnaasaa l ter tuildaj yadarch bgaa emch naraa mashinaar l eldev yum nehelgui yavuulah heregteishdee. Tegsnee buh bolson bologui setguulch nar cholootoi zorchnoo. Boognorch bolhgui gecheed odor bur arzaitlaa ineegeed darvaisan amandaa mask zuuhgui tv bolgonoor garah k14. Yo urialj bgaa bol tv eer garch bga hun bur maska zuuj shuls uschuulsen daravgar amaa dald hii
дандаа бүр дандаа шүү ийм юм хийж байх юм
Энэ уок. Нок яасан ажил хийж чаддаггүй дүүрцэн тэнэгүүд ажилладаг байна. Хэдэн удаа хөл хорио тогтоож байгаа билээ. Алдаа оноогоо дүгнээд ажллах чадвар алга уу малуудаа амарсайхан дуракаа
Өнгөрсөн хойно ийм шийдвэр гаргах гж.. Гол хүмүүс эмч.э. ажилтнууд тэр хүйтэн өглөө алхаж ирсэн.. Олон иргэд гадаа хүйтэнд даарч бухимдсан шүү
Эмч нар арай даварцан гарууд байна ш дээ өдөр гарч яах гээд байдаг юм болоо
Одоо бүгдээрээ эмнэлгийн ажилтан гээд хотоор дүүрэн машин холхино доо. Хууль дүрэм зөрчиж танхай бүдүүлэг хуурах хулгайлахыг амьдралаа болгосон улс дэндүү олон бөйна.
Ажил цуглах тарах үед амжаад явж болдоггүй юмуу эмч нар өөрсдөө ёс зүй муутай юм байна.тэгээд ч ковидтой тэмцэж байгаа эмч нар ажил дээрэ тусгаарлалтанд байдаг биздээ.автобусаар явлаа гээд өвчин аваад байгаа юм алга л байна
Эмч нар өдөр гарч хаашаа очих гээд байна ойлгомжгүй юм. Ажил дээрээ л байл даа хувийн эмнэлэгтэй нь л боож үхэх гэж баыгаа шүү. Загдаа юм даа
Өдөр ажлын цагаар хувийн эмнэлэгтэй очиж чадахгүй болгосон тул боож үхлээ эмч нар өглөө ирлээ өдөр гарах завтай л харагдаж байна шүү. Сувилагч асрагч нар машин байна уу тэд хэл ам хийхгүй л байгаа шүү
anx udaa xoroi togtooj bgaa bish yaxaaraa dandaa im yum xij bdag yum be \n