Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 120 суурин болон явуулын цэгээр 263 багийн 1127 эмч, эрүүл мэндийн ажилтан КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын арга хэмжээнд оролцож байна.
Өчигдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байсан бол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг Синофарм (Cor V) вакцины эхний тунд хамруулахаар боллоо.
Давтан тун хийлгэх иргэд хуваарийн дагуу вакциндаа хамрагдана.
Астразенека (AZD1222) болон Синофарм (Cor V) вакцины 2 дугаар тунд хамрагдах 18-аас дээш насны иргэдийг хэзээ, хаана вакцинд хамрагдахыг харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас холбогдож мэдээлэл өгөх тул Та бүхэн товлосон хугацаанд вакциндаа хамрагдаарай.
Гадаад иргэн түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспортойгоо очиж 2 дугаар тунд хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дараах аппликейшн ашиглан гар утаснаасаа харах боломжтой боллоо.
http://arcg.is/1zaHya хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 3 )
За эрүүл мэндийн Яамны эрхэм нөхөд минь ээ нөгөө 2 дахь тунгаа авч үлдэхээ мартаад дахиад хэзээ ирэх нь тодорхогүй гадны нөхдөд итгээд, 1-2 р байранд орох гэж хөөрцөглөөд ард түмнээ эрсдэлд оруулав аа. 2 дахь тунгаа авч үлд гэж ДЭМБ хэлээгүй юмуу гэмээр л юм боллоо шд сая
Өөр дүүрэгт алба ёсны хаягтай боловч өөр дүүрэгт амьдарч байгаа иргэд яаж хамрагдах юм бэ, ялангуяа хөл хорионы үед, хариу өгөөч
гаднын хүнийг болиоч