Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронвирусний халдварын эсрэг шинжилгээг 11381 хүнд хийжээ. Үүнээс 1171 хүний шинжилгээнээс халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн 1171 тохиолдлын 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Харин халдварын зургаан тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн бол нэг тохиолдол нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 33013 боллоо. Үүнээс Улаанбаатар хотын халдвар авсан иргэдийн тоо 29303 байна.
Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан нь батлагдаж, хэвтэн эмчлүүлж байсан 490 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Улмаар улсын хэмжээнд 18033 хүн эдгэрээд байна.
Харамсалтай нь, өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан есөн хүн нас барж, нас баралт 97 боллоо.
Өнөөдрийн байдлаар 4703 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 103 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.