Нас барсан өвчтөнүүд 37-89 насны хүмүүс байжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Сүүлийн 24 цагт 1015 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Эдгээрийн 1013 нь дотоодод бүртгэгдсэн бол нэг нь зөөвөрлөгдөж, нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар гэж бүртгэгджээ. Илэрсэн тохиолдлын 864 нь Улаанбаатар хотод, 149 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Өчигдөр таван хүн нас барж, Ковид-19-ийн шалтгаант нас баралт 102 боллоо. 

Нас барсан хүмүүс 37-89 насны өвчтөнүүд байсан бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусний хүнд хэлбэрийн шалтгаанаар амьсгал хураажээ.

Өнгөрсөн 24 цагт 686 хүн эдгэрсэн гэж оношлогдсон ба халдвар аваад эрүүл болсон нийт өвчтөний тоо  18,719 болсон байна. Халдварын улмаас 4768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 1590 нь хүндэвтэр, 437 нь хүнд, 109 нь маш хүнд гэсэн биеийн байдлын өгүүлэмжтэй байна. 

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол өнөөдрийн байдлаар 34623 хүрээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top