Хил нээх хугацааг ТАВДУГААР САРЫН 10 болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Улсын Онцгой комисс өнөөдөр (2021.04.29) цахимаар хуралдаж, хил нээх хугацааг тавдугаар сарын 10-наас гэж тооцож, Засгийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжсэн байна. 

Мөн хилийн боомтуудад давтан тунг яаралтай дуусгах, ачаа бараа нэвтрүүлэхийг нэмэгдүүлэх, тавдугаар сарын 10-наас 21 аймагт вакцинжуулалтыг эрчимтэй явуулах, давтан тунгаа авсан, өвдөөд эдгэсэн хүмүүсийг ПСР болон орон нутагт зорчихдоо хязгаарлалтад орохгүй байх журмыг тавдугаар сарын 5-нд батлах зэрэг асуудлаар санал нэгджээ. 
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(139.5.218.149) 2021 оны 04 сарын 30

ЯМАР АЮУЛТАЙ ШИЙДВЭР ВЭ.ХИЛЭЭ НЭЭХЭЭ АРД ИРГЭДИЙНХЭЭ САНАЛ АСУУЛГААР ШИЙДЧИХ.

0  |  0
манайхаан(66.181.166.154) 2021 оны 04 сарын 30

энэтхэг мутац оруулххд ирэх вий

0  |  0
Зочин(192.82.72.31) 2021 оны 04 сарын 30

Хил нээх яах вэ Ковидын англи хувилбар ороод ирчихсэн бололтой Энэтхэг хувилбар ямар ч вакцинд дийлдэхгуй байнаа Энийг оруулчихвал хил нээх шийдвэр гаргасан хумуус хариуцлагыг нь уурнэ шуу уурээд ч яах билэ Монгол жинхэнэ гамшиг болно Ер нь баахан товд лам олон монгоол хунийг Энэтхэгээс оруулчихсан биш уу

0  |  0
ганболд(202.9.46.216) 2021 оны 04 сарын 30

энэ ч дээ. арай түргэдсэн гоомой юу. судалгаатай хүлээцтэй байвал зүгээр үү.

0  |  0
Top