Өнгөрсөн хоногт 923 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1356 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.

Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 28 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 35979 боллоо.

Тэгвэл өнгөрсөн хоногт 923 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улмаар халдвар авч, эдгэрсэн иргэдийн тоо 19642 болж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Харамсалтай нь, өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авч, эмчлэгдэж байсан найман иргэн нас баржээ. Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 110 болж байна. Тодруулбал, 61 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй нас баржээ. Нас барсан нийт 110 иргэний ихэнх нь хавсарсан хууч өвтэй байсан талаар хэлж байна. 

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 4746 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 112-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. 

Top